Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалт боллоо
Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалт боллоо
Дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-нд болсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар оролцов.
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази, Номхон Далайн Чуулганаас Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн төвшний дээд хэмжээний ийм уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах болсон юм.

ХЭҮБ-ууд нь хараат бус байдал, үр дүнтэй үйл ажиллагааны талаар дагаж мөрдөх зарчмууд болох Парисын зарчмуудыг баримталж ажиллах ёстой байдаг. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр манай улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан хууль тогтоомж, үйл ажиллагаа нь Парисын зарчмуудад бүрэн нийцэж буй эсэх, тус Комисст тулгарч байгаа саад бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг хэлэлцэж, туршлагаасаа солилцон, зөвлөлдөх зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.
| Хавсралт файл | Хэмжээ |
|---|---|
| noonen.jpg | 206.49 KB |
| Deed hemjeenii uulzalt.jpg | 244.91 KB |