Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн чиглэлээр мэргэших сэтгүүлчдэд сертификат гардуулав

Хүний эрхийн чиглэлээр мэргэших сэтгүүлчдэд сертификат гардуулав

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор 2012 оны 10 дугаар сарын 30, 31-нд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсээс сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр явуулсан тус сургалтад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд идэвхтэй ажиллаж буй 22 сэтгүүлчийг урьж оролцуулан “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хэвлэлийн мэдээлэл ба хүний эрх”, “Бизнес ба хүний эрх”, “Жендерт суурилсан хүчирхийлэл”, “Хүний эрхийг хамгаалахад сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүл зүйд анхаарвал зохих хүний эрхийн зарим асуудал” зэрэг сэдвээр хичээл заасан юм.

Сургалтыг хүний эрхийн сургагч багш нар чиглүүлэн явуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төвийн захирал Д.Энхжаргал нар зочноор уригдаж, хүний эрхийн салбарт тулгамдаж буй асуудлыг сурвалжлан, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд дөхөм болохуйц зөвлөгөө, туршлагаа сэтгүүлчидтэй хуваалцлаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад амжилттай оролцсон сэтгүүлчдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос сертификат гардуулав.  

Энэхүү сургалтад хамрагдсанаараа сэтгүүлчид хүний эрхийн чиглэлээр мэргэших суурь мэдлэгтэй болсон төдийгүй, цаашид фэйсбүүк бүлэг нээн ажиллуулж, хүний эрхийн чиглэлээр бэлтгэж олны хүртээл болгосон нийтлэл, нэвтрүүлгийнхээ талаар шүүн хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад