Эрүүгийн хуулийн 91-р зүйлд заасан хүнийг санаатай алах нь эрүүгийн хуульд заасан үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 106-р зүйлд заасан эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан буюу түүний биед хүнд гэмтэл учирсан бол гэдэг нь эс үйлдэхүй юм.
Гэмт эс үйлдэхүй гэдэг нь хэн нэгэн этгээд хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлэхгүйн улмаас бусдын эрх ашиг сонирхолд хохирол учирсан байх явдал юм.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-ын Хүний эрхийн Дэд Хороо, НҮБ-ын “Монгол Улсад Хүний эрхийг хангах төсөл”-тэй хамтран 2002 оноос эхлэн “Хүний эрх” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж эхэлсэн билээ.
Энэхүү сэтгүүл нь Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюунлаг бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэгээрээ ач холбогдолтой юм.
Уг сэтгүүл нь өнөөдрийг хүртэл улирал тутам 26 дугаарыг олон нийтэд толилуулаад байна.
Хүний эрх сэтгүүлийн редакц нь:
- Ж.Амарсанаа /Академич, Хууль зүйн үндэсний төвийн захирал, доктор, профессор/
- С.Нарангэрэл /Академич, Монгол улсын Хууль зүйн сургуулийн доктор, профессор/
- Л.Баасан /Отгонтэнгэр их сургуулийн дэд захирал, доктор, профессор/
- Н.Мөнхбат /НҮБХХ-ын хүний эрхийн шинжээч/
- Л.Мөнхцэцэг /Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга/
- Р.Оюунцэцэг /Хэвлэлийн хүрээлэнгийн орлогч дарга/ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.