Эдийн засгийн ангилал |
2012 оны төсөв /сая төгрөгөөр/ |
Нийт зарлагын дүн |
437,714.80 |
Урсгал зардлын дүн |
432,714.80 |
Бараа, үйлчилгээний зардал |
422,098.50 |
Цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал |
229,580.80 |
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл |
25,254.00 |
Бараа, үйлчилгээний бусад зардал: /үйл ажиллагааны зардал/ |
167,263.70 |
Үндсэн задаргаа |
|
|
9,720.00 |
|
34,101.00 |
|
11,710.00 |
|
13,420.00 |
|
18,627.80 |
|
25,000.00 |
|
30,000.00 |
Татаас ба уpсгал шилжүүлэг |
10,616.30 |
Хөрөнгө оруулалт |
5,000.00 |
Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Хүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулах нэмэлт өөрчлөлт
Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт
Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протокол
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протокол
Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц
Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенцийн 111 дүгээр зөвлөмж
Албадан хөдөлмөрийн тухай 105 дугаар конвенц
Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц
Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенц
Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенцийн 124-р зөвлөмж
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенцийн 122 дугаар зөвлөмж
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийн 164 дүгээр зөвлөмж)
Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц,
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц
Эхчүүдийг хамгаалах тухай 103 дугаар конвенц
Апартеидийн гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц
Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенц
Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц
Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц
Спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын конвенц
Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц
Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц
1. ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол Түгээмэл Хяналт буюу Universal Periodic Review
1946 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү Хүний эрхийн зөвлөл нь 47 гишүүнтэй багаад гишүүд нь НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. Тус зөвлөл нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Тогтмол Түгээмэл Хяналтад хүргэх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл
дээр дарна уу.
2. ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР НҮБ-ЫН ХОРООДООС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮД
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2006 он
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2006 он
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2009 он
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2010 он
Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2010 он
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он
3. ТУСГАЙ ИЛТГЭГЧДИЙН ТАЙЛАН
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүнд 2011 онд дараах голлох үр дүнг гаргалаа. Үүнд:
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Илтгэлийн мөрөөр гаргасан Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 9 дүгээр тогтоол өмнөх 9 удаагийн илтгэлээр Комиссоос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож, ХЭҮК цаашид гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг тооцож, УИХ-д илтгэж байх механизмыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой байв. Түүнчлэн, урьдчилан хорих төв, мөрдөн байцаах албадын байцаалтын өрөөнд дүрс, дуу бичлэгийн төхөөрөмж суурилуулах; Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 километрийн авто гарам, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гарам дээр 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих зэрэг эрүү шүүлтийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх арга хэмжээний санхүүжилтийг 2012 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн нь тодорхой үр дүн боллоо.
Аймгийн төвүүдийн ундны цэвэр усны санг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргасан Комиссын саналын үр дүнд Ховд, Орхон, Өмнөговь аймгуудын цэвэр усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахууллаа.
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжээч эмчгүйгээс хэргээ шударгаар шүүлгэх иргэдийн эрх хангагдахгүйд хүрч буй асуудлыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд тавьж, тус аймагт шинжээч эмчийг томилууллаа.
Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн байгууллага бий болгох талаар Эрүүл мэндийн яаманд гаргасан санал дэмжигдэж байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж буй 76 өвчтөнд иргэний бичиг баримт олгуулжээ.
Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын цагдан хорих байруудад шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, нөхцлийг сайжруулах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Эдгээрийн үр дүнд Хэнтий аймгийн цагдан хорих байрны агааржуулалтын системийг сольсон, (орон нутгийн төсвөөс 1,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн); Дундговь аймгийн цагдан хорих байрны 16 өрөөний хаалгыг стандартад нийцүүлж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэх, Увс аймгийн цагдан хорих байрны хонгилд цонх шинээр гаргаж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн, Өвөрхангай аймаг дахь цагдан хорих байрны өрөөнүүдэд урсгал засвар хийж, хяналтын телекамер 4, дохиоллын систем 2-ыг суурилуулан, байцаалтын өрөө бий болгох засварын ажлыг эхлүүлсэн, Сүхбаатар, Дорноговь аймгуудын цагдан хорих байрыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих барилгын ажил эхлүүлсэн байна.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга эрүүлжүүлэх байранд хөтлөгдөх бүртгэлийг стандартын дагуу хөтөлж хэвшүүлэх хугацаат үүрэг даалгаврыг нийт харьяа газар, хэлтэст өгөх, эрүүлжүүлэх байрны эмч ажилтны орон тоо, ажлын ачааллыг судалж, дутуу орон тоонд шинээр ажилтан авах зэрэг арга хэмжээг зохион байгуулснаас гадна Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам, Албадан эрүүлжүүлэх журам, Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийн зарцуулалтын журмуудыг шинэчлэн боловсруулж байна.
Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын эрүүлжүүлэх байруудад явуулсан үйл ажиллагааны үр дүнд Дорнод аймагт орон нутгийн төсвийн 3,0 сая төгрөг, Өвөрхангай аймагт орон нутгийн төсвийн 2,5 сая төгрөг, Дорноговь аймагт улсын төсвийн тодотголын 44,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, тус тус хийгдэж, орчин нөхцлийг сайжруулж, засварласан байна. Орхон аймагт орон нутгийн төсвийн 250 сая төгрөгөөр шинээр эрүүлжүүлэх байр барих шийдвэр гарч, ажил эхэлжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв, 6 дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд нянгийн эсрэг халдваргүйжүүлэх зөөврийн кварц гэрлүүдийг суурилуулжээ.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хэв журмын эргүүлийн болон замын цагдаа нарыг дүрэмт хувцасны энгэрт зүүх хяналтын камераар хангасан нь цагдаагийн алба хаагчдын зүгээс иргэдтэй дүрмийн бус харьцах явдлаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болсон байна.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний үеэр зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч хүн амын орлого бодитой нэмэгдэхгүй байгаа нь иргэдийг ялангуяа залуу, дунд үеийнхнийг хүнд хэцүү боловч цалин хөлс өндөртэй хөдөлмөрийн зах зээлийг сонгоход хүргэж байна.
Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.