Олон Улсын Цагаачдын Өдөр

   Одоогоос 18 жилийн тэртээ 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийг батлан гаргаж байжээ.          Конвенци нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь  заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенци, НҮБ-ын хүний эрхийн талаархи судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.

Олон Улсын Хүний эрхийн өдөр

1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал"-ыг баталсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг "Олон Улсын хүний эрхийн өдөр" болгон зарлажээ.

Ядууралтай тэмцэх олон улсын өдөр

Дэлхий нийтээр ядууралтай тэмцэх олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Дэлхийн хүнсний өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 16. Дэлхийн хүнсний өдөр

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг.

 

Олон улсын ахмадын өдөр

1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд ахмадуудад учирч буй хүндрэл бэрхшээл болон тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Комисс Ази Номхон далайн орнуудын Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын гишүүн

 2001 оны 9 дүгээр сард Шри Ланка улсад болсон Ази Номхон Далайн орнуудын Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы VI хуралдаанаар "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын статусын тухай" Парисын зарчмууд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, бүрэн эрхэд нийцэж байгааг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсүүлсэн.  

Хүний эрхийн нээлттэй өдөр Өмнөговь аймагт

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймагт

Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулна. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх" төсөл болон тус аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохиох юм.

Комисс орон нутагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг Дундговь аймагт ажиллана. Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг НҮБХХ-ийн "Хууль зүйн Үйлчилгээний Хүртээмж ба Хүний Эрх" төсөл, Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад