Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх" олон улсын хурлаас зөвлөмж гаргалаа

"Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх" олон улсын хурлаас зөвлөмж гаргалаа

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10, 11-нд зохион байгуулаа. Хурлыг нээж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар үг хэлсэн юм.
Эхний өдрийн үдээс өмнөх хуралдааныг НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон удирдаж, Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдвээр, НҮБ-ын “Бизнес ба хүний эрх” ажлын хэсгийн гишүүн Маргарет Юнк “Уул уурхайн бизнест холбогдох олон улсын хүний эрхийн хэм хэмжээ”, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн салбарын Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр, хүний эрхийн мэдрэмжтэй уул уурхайн хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа”, Рио Тинто группын орон нутгийн харилцаа хариуцсан захирал Брюс Харви “Рио Тинто группын хүний эрхийн талаарх бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Манай улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулган, Швейцарийн Хөгжлийн агентлаг дэмжин хамтран ажиллалаа.
Хуралд Монгол Улсын төдийгүй Филиппин, Малайз зэрэг улс орны Хүний эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, уул уурхайн компаниудын удирдлага, уул уурхайн нөлөөллийн бүс нутагт амьдардаг малчид, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг төлөөлөгчдөөс бүрдсэн 140 гаруй зочид уригдан оролцсон юм.
Уул уурхай эрчимтэй хөгжиж буй манай улсын хувьд хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, жишиг стандартыг тус салбарт нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын сайн туршлага, сургамжийг солилцох, цаашид авах арга хэмжээг тодорхойлох шаардлагатайг тус хурлаар онцлон тэмдэглэж байлаа.
"Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх" олон улсын хурлын эхний өдрийн үдээс хойш “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх”, “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зарим асуудал” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулсан билээ.
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” салбар хуралдааныг ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон далайн чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн зөвлөх Грег Хисом, “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зарим асуудал” хуралдааныг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар удирдан явуулсан юм.
Нэгдүгээр салбар хуралдаанаар УИХ-ын гишүүн, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун “Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх төрийн бодлого: ололт, амжилт, бэрхшээл” сэдвээр, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талаарх төрийн төв, орон нутгийн байгууллагын эрх мэдлийн хуваарилалт”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд ”“Уул уурхайн салбар дахь хүний эрхийн зөрчил”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй хүчин зүйлс: уул уурхайн салбарт хийсэн шалгалт, дүн шинжилгээ, үнэлгээ” сэдвээр тус тус илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Харин уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зарим асуудлын хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Уул уурхайн салбарт хөдөлмөр эрхлэлттийн талаар баримталж буй бодлого, тулгамдсан асуудал”, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Уул уурхайн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн асуудал”, Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн үндэсний захирал П.Үржинлхүндэв “Монгол Улс дахь бичил уурхай ба хүний эрхийн асуудал”, “Хил хязгааргүй алхам” ТТБ-ын тэргүүн Н.Баярсайхан “Уул уурхайн бизнес ба монголчуудын уламжлалт нүүдлийн соёлын болон эдийн засгийн эрх” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Тэгвэл тус олон улсын хурлын сүүлийн өдөр “Уул уурхайн бизнес ба хүний эрх: Олон улсын туршлага, сургамж” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан зохион байгууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдаад 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудлыг байгуулагдсан цагаасаа анхааралдаа аван ажиллаж, энэ чиглэлээр судалгаа, хяналт шалгалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байсан удаатай.

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх" олон хурлаас УИХ, Засгийн газар, Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагууд, Уул уурхайн бизнес эрхлэгчдэд, Иргэний нийгмийн байгууллагуудад хандсан заалт, санал бүхий зөвлөмжийг батлан гаргалаа.


Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад