Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын хурал болно

“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын хурал болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан “Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийг арилгуулах, хохирлыг барагдуулах, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр дотоод, гадаадын сайн туршлагыг дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилготой уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн чуулган, Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжин хамтран ажиллаж байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж буй ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжийг хязгаарлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхийн зэрэгцээ хэдэн зууны турш нүүдэллэн амьдарсан төрөлх нутгаа орхин нүүх улмаар нүүдлийн соёл иргэншилд сөргөөр нөлөөлөх байдалд хүргээд байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ асуудалд анхаарал хандуулан 2011 оноос эхлэн уул уурхайн нөлөөллийн бүс нутаг болох 9 аймгийн 15 суманд ажиллаж, хяналт шалгалт, судалгааг хийсэн юм.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй