Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сайшаав

Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сайшаав

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2012 оны 07 дугаар сарын 06-нд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын шадар комиссар, хатагтай Кюнг-ва Каныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭДКГ-ын Монгол Улсыг хариуцсан ажилтан Кристиан Чунг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин зохицуулагч Сезин Синанглоу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын хөтөлбөрийн ажилтан Ц.Даваадулам нар оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдснаас хойшхи 12 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажилласан, ололт амжилт, цаашид хийх стратеги төлөвлөгөөний чиглэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар Комиссын дарга Хүний эрхийн Дээд Комиссарын газрын шадар комиссарт танилцуулав.

Тэрбээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дэлхийн бусад улс орны Хүний эрхийн Комисстой харьцуулахад хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд харьцангуй хязгаарлагдмал нөөц бололцоотой атал чамгүй ажлыг хийж амжуулсныг талархан хүлээн авч буйгаа ХЭҮК-ын удирдлагад  илэрхийлэв. 

Хатагтай Кюнг-ва Канг нь Олон улсын эмэгтэйчүүдийн манлайллын чуулганд оролцохоор манай улсад айлчлан ирсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад томилогдохоосоо өмнө Бүгд Найрамдах Солонгос улсын Гадаад хэрэг, худалдааны яамны олон улсын байгууллагын газрын ерөнхий захирал, олон талт харилцаа хариуцсан элчин сайд, НҮБ дэх тус улсын төлөөлөгчийн газарт ажилтан, Солонгосын Үндэсний Ассамблейн даргын хүний эрх, эмэгтэйчүүдийн болон парламентын ардчиллын асуудал хариуцсан туслах зэрэг ажил хийж байжээ. Тэрбээр Ёнсейн их сургуулийг улстөр, дипломатын чиглэлээр төгсч, АНУ-ын Массачусетсийн их сургуульд улс хоорондын соёлын харилцааны сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм байна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй