Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгуулна

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж  ирсэн юм. Энэ жилийн “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудаас эхлэн зохион байгуулахаар боллоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  2012 оны 3 дугаар сарын 26,  Дорноговь аймгийн Сайншанд суманд  3 дугаар сарын 27, Замын-Үүд суманд 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ажиллахаар аян замдаа бэлтгээд байна.   

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах юм.

Нээлттэй өдрийн үеэр Комиссын дарга Ж.Бямбадорж дээрх аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзалт-ярилцлага хийнэ.  Мөн цагдаа, прокурор, шүүх, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд, иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагч нарт  хүний эрхийн сургалт явуулж, аймгуудын эрүүлжүүлэх, цагдан хорих байруудын нөхцөл байдалтай танилцах юм.

Тусгай удирдамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн Хүний эрхийн нээлттэй өдрөөр Хүний эрхийн Үндэсний Комисс тухайн орон нутаг дахь иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэх, ард иргэдтэй уулзалт хийх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр зохион байгуулж энэхүү арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм.

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй