Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Уул уурхай ба хүний эрх” сэдэвт уулзалт зохион байгуулав

“Уул уурхай ба хүний эрх” сэдэвт уулзалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 оны 9 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Энержи ресурс ХХК, төрийн өмчит Эрдэнэс-Таван толгой ХК, Таван толгой ХК, Оюутолгой ХХК-д  ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон тухайн орон нутгийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Комисс 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр шалгалтын мөрөөр зохиох арга хэмжээний талаар холбогдох яам, агентлагуудын удирдлагуудыг оролцуулан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,  Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар,  Авто тээврийн газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын удирдах албан тушаалтнууд  оролцсон юм.     

Дээрх байгууллагуудын төлөөлөл уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж буй бүс нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг чангатгах, төрийн бодлого, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй