Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллага нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулахаас гадна олон нийтэд хүртээмжтэй байх ёстой гэсэн зарчмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс ийнхүү хөдөө орон нутагт ажилласаар ирсэн.

 

 

Комиссын удирдлагууд тус аймгийн Засаг дарга болон Тамгын газар, Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийгмийн халамж үйлчилгээний төвийн ажилтан, албан хаагчидтай уулзалт ярилцлага хийж, сургалт явуулж,  баривчлах, эрүүлжүүлэх байруудад үзлэг шалгалт явуулж, ард иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажиллаж байна. Дундговь аймагт сүүлийн жилүүдэд цас зуд нүүрлэж, амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан ард иргэдийн амьдрал ахуй хүндхэн байгааг нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Мөн уул уурхайн компаниудыг дагасан нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Улаанбаатараас Өмнөговь аймгийг зорих хүнд даацын тэрэгнүүдийн хөл хөдөлгөөн ихэсч, шороо тоос бужигнан тус аймгийнхны эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах болсныг аймгийн төвөөс холгүй олон салаа замууд давхар гэрчилнэ. Цэвэр усны нөөц багатай говь нутагт аймгийн ундны усыг хадгалж хамгаалах асуудал хүндрэлтэй, усны төв цэгийн хажууханд нь хятадууд уул уурхайн хайгуул, олборлолт эрхлэхээр зэхэж байрлах болсон зэрэг зөрчилтэй асуудал олон байв.

Гэмт хэрэг гаралтын тоогоороо улсдаа гайгүйд тооцогддог тус аймаг сүүлийн үед уул уурхайн бүс нутгийг зорих олны дамжин өнгөрөх цэг болж, үүнтэй уялдан гэмт хэргийн тоо ч  нэмэгдэх хандлагатай болсон байна.

 

Иргэдийн дунд хууль эрх зүйн мэдлэг ойлголт, сурталчилгаа төдийлэн сайнгүй, шинээр батлагдсан хууль тогтоомжийн эх хувь хөдөө орон нутагт ирэх хүртлээ ихээхэн цаг хугацаа алддаг, цахим хэлбэрээр авсан хууль тогтоомжийг ашиглах боломжгүй зэрэг нь хуулийн байгууллагынхныг ажлаа явуулахад нь саад учруулдаг, энэ нь энгийн иргэдийн эрх ашгийг хөндөх тохиолдол ч гардаг аж.

Түүнчлэн иргэдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил тус аймагт цөөн биш болохыг “Хүний эрхийн нээлттэй өдөр“ арга хэмжээний үеэр иргэд ярьж байлаа.

 Энэ удаагийн арга хэмжээг  Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл,  Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад