ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБА

“Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай” хуульд заасны дагуу Комисс нь Ажлын албатай. 2001 оны  II сарын 2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны II сарын 20-ны өдөр Комиссын ажлын алба байгуулагдсан. Ажлын албаны дүрмийг Комиссын дарга баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоодог.

Комиссын Ажлын албаны ажилтнууд төрийн захиргааны албан хаагч байдаг. /Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй танилцахыг хүсвэл ethic_code.pdf [69.35 Kb] (Count: 48) дарна уу./ Ажлын алба нь Комиссын тасралтгүй хэвийн жигд үйл ажиллагааг хангах, дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь үйлчлэх, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ажлын алба анх 12 албан хаагчийн орон тоотой байгуулагдаж байсан бол өдгөө гурван хэлтэстэй, нийт 19 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Ажлын албаны дарга: Гантөмөрийн ЗОЛЖАРГАЛ
Утас: 260284
Э-шуудан:
g.zoljargal@mn-nhrc.org

 

ГОМДОЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС:

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч энэ хуульд заасны дагуу Комисст гомдол гаргах эрхтэй.

Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисст гомдол гаргах эрх эдэлнэ. Гомдлыг монгол хэлээр бичгээр, эсхүл амаар биечлэн гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.

Комисс хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор өөрийн санаачлагаар эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийдэг. Шалгалтын мөрөөр хүний эрхийг хангах, хамгаалах тухай Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг. Нийгэм дэх хүний эрхийн анхаарал татсан асуудлыг гүнзгийрүүлэн судлах, учир шалтгаан, үр дагаврыг илрүүлэх зорилгоор Комисс шаардлагатай гэж үзсэн асуудлаар дангаар болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагаар судалгаа хийлгэж болно.

Дээр дурьдсан үйл ажиллагааг хуульд заасны дагуу Комиссын гишүүд хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүргийг тус хэлтэс гүйцэтгэн ажилладаг.

1.  Ганхуягийн АГАР-ЭРДЭНЭ - Хэлтсийн дарга

Утас: 262971 

Э-шуудан: g.agar-erdene@mn-nhrc.org

2. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ - Хяналт шалгалт, мониторинг хариуцсан ахлах референт

Утас: 262786

Э-шуудан: z.unurjargal@mn-nhrc.org

3.  Болдхуягийн СЭМЖИДМАА - Өргөдөл, гомдол хариуцсан референт

Утас: 262752

Э-шуудан: b.semjidmaa@mn-nhrc.org 

4. Баяраагийн БАТАА - Өргөдөл, гомдол хариуцсан референт

Утас: 262786

Э-шуудан: b.bataa@mn-nhrc.org

5. Тогоохүүгийн ИХТАМИР - Өргөдөл, гомдол хариуцсан референт

Утас: 262752

Э-шуудан: t.ikhtamir@mn-nhrc.org

 

  

ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС:

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг.

Комиссын Ажлын Албаны сургалт, сурталчилгааны хэлтэс нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг.

Энэ хүрээнд албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, албан бус боловсролын хүрээнд явуулж буй хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг дэмжих, хамтран ажиллах, Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт явуулах, хүний эрхийн сурталчилгааны ажлыг олон төрөл, хэлбэрээр явуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хүний эрхийн асуудлыг сурталчлахад урамшуулах, дэмжих, хамтран ажиллах, Комиссын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг  ажлыг явуулж байна.

1. Хүрэлбаатарын МӨНХЗУЛ - Хэлтсийн дарга

Утас: 262915
Э-шуудан: kh.munkhzul@mn-nhrc.org

2. Цээхээгийн АДЪЯАХИШИГ - Хүний эрхийн сурталчилгаа хариуцсан ахлах референт

Утас: 262751
Э-шуудан:
ts.adiyakhishig@mn-nhrc.org

3. Бадамсамбуугийн БОЛОРСАЙХАН -Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт

Утас: 262915

Э-шуудан: b.bolorsaikhan@mn-nhrc.org

4.  Чулуунбаатарын АРИУНАА - Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт

Утас: 262751

Э-шуудан: ch.ariunaa@mn-nhrc.org 

5.  Загдаагийн БАДМААРАГ - Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт
Утас: 262902

Э-шуудан: z.badmaarag@mn-nhrc.org

6.  Зоригийн ЭРДЭМ - Хүний эрхийн сурталчилгаа хариуцсан референт
Утас: 262902

Э-шуудан: z.erdem@mn-nhrc.org

7.  Эрдэнэбаатарын МӨНХЗУЛ -Хүний эрхийн сурталчилгаа хариуцсан референт
Утас: 266506
Э-шуудан: e.munkzul@mn-nhrc.org

 

 

ЗАХИРГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС:

Комиссын Дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.

Мөн Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны протоколыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Комиссын дотоод ажлыг уялдуулах, хэвийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Комиссын дарга, гишүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, Ажлын албаны дотоод зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлдэг.

ХЭҮК-ын архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу хөтлөх, хадгалах ашиглуулах, Комиссын дарга, гишүүд ажлын аппаратын ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг.

Комиссын санхүүгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, тухайн оны төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу   үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, Комиссын удирдлагыг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах, болон Комиссын даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр шуурхай хангаж, хөдөлмөр зохион байгуулалт, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэгтэй.  

1. Гантөмөрийн ЗОЛЖАРГАЛ- Хэлтсийн дарга

Утас: 260284

Э-шуудан: g.zoljargal@mn-nhrc.org

2. Төмөртогоогийн АРИУНАА - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 262902
Э-шуудан: t.ariunaa@mn-nhrc.org

3. Өлзийсумъяагийн УНДРАХ - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 262902
Э-шуудан: u.undrakh@mn-nhrc.org

3. Баянсуурийн НАНДИНЦЭЦЭГ - Дотоод ажил хариуцсан референт
Утас: 262589
Э-шуудан: b.nandintsetseg@mn-nhrc.org

4. Жамсранжавын ОЮУНХҮҮ- Архив, бичиг хэргийн зааварлагч

Утас: 262931
Э-шуудан: j.oyunhuu@mn-nhrc.org

5. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Нягтлан бодогч

Утас: 262589
Э-шуудан: s.narmandakh@mn-nhrc.org

6. Даваагийн НАНСАЛМАА - Нярав
Утас: 262931
Э-шуудан: d.nansalmaa@mn-nhrc.org

 

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад