Стратеги төлөвлөгөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа Стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Комиссын ажлын гол чиглэлүүдийн хэтийн төлөв, хүрэх үр дүнг тодорхойлох стратеги төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн баталдаг юм. 

Комиссын шинэ стратеги төлөвлөгөөтэй танилцана уу.strategic-plan-2012-2014-final.pdf

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар батлав. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

(2012-2014 он)

БАЙГУУЛЛАГЫН УРИА

"Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт.”

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД:

  • Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн төвшинд явуулж, 
  • Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж,
  • Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.
СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Үндэсний эдийн засгийн хөгжлийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хүнд ээлтэй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэн сахидаг хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012-2014 оны тэргүүлэх чиглэл байна.

ЗОРИЛГО

  1. Хүний эрхийн асуудлаарх эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах;
  2. Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  3. Хүний эрхэд суурилсан, хүнд ээлтэй үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  4. Бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх;
  5. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хараат бус, хариуцлагатай, мэдрэмжтэйгээр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг хүний эрхийн үндэсний байгууллагын шинж чанарыг бэхжүүлэх.

[1] Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 дахь удаагийн Стратеги төлөвлөгөө болно.



МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. Ийнхүү 2001 онд Монгол Улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. 

Комисс нь 3 гишүүнээс бүрдэнэ. Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссын гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга  Улсын  Их Хуралд өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 6 жил, Комиссын даргыг Улсын Их Хурлын дарга санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал 3 жилийн хугацаагаар тус тус томилдог.

КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД:

  • Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд явуулж,
  • Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж,
  • Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.

КОМИССЫН БҮРЭН ЭРХ

  • Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах
  • Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах
  • Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх

Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой. 

Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.

Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Хуульд зааснаас  бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж,  байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

  • Жамсрангийн Бямбадорж, ХЭҮК-ын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор
  • Пүрэвийн Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор
  • Нанзадын Ганбаяр, ХЭҮК-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч

ТҮҮХ

Монгол Улсын Их Хурлаар 2000 оны XII сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны I тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  байгуулагдсан түүхтэй. 

Комиссын гишүүдийн хоёр дахь удаагийн томилгоог 2007 онд УИХ-аас явуулж, Комиссын даргаар Д. Солонго,  Комиссын гишүүнээр Ж. Дашдорж, П. Оюунчимэг нар  тус тус томилогдон ажиллаж байв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай танилцахыг хүсвэл энд дарна уу.


Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гишүүд

Нанзадын ГАНБАЯР
Комиссын гишүүн
Утас: 266717
И-мэйл:

n.ganbayar@mn-nhrc.org

Жамсрангийн БЯМБАДОРЖ
Комиссын дарга
Утас: 266506, 320284 (ф)
И-мэйл:

j.byambadorj@mn-nhrc.org

Пүрэвийн ОЮУНЧИМЭГ
Комиссын гишүүн
Утас: 260987
И-мэйл:  

p.oyunchimeg@mn-nhrc.org

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБА

"Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай” хуульд заасны дагуу Комисс нь Ажлын албатай. 2001 оны  II сарын 2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны II сарын 20-ны өдөр Комиссын ажлын алба байгуулагдсан. Ажлын албаны дүрмийг Комиссын дарга баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоодог.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБА

Комиссын Ажлын албаны ажилтнууд төрийн захиргааны албан хаагч байдаг. /Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй танилцахыг хүсвэл энд дарна уу./ Ажлын алба нь Комиссын тасралтгүй хэвийн жигд үйл ажиллагааг хангах, дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь үйлчлэх, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ажлын алба анх 12 албан хаагчийн орон тоотой байгуулагдаж байсан бол өдгөө гурван хэлтэстэй, нийт 22 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБА

Ажлын албаны дарга: Гантөмөрийн ЗОЛЖАРГАЛ
Утас: 260284
Э-шуудан: g.zoljargal@mn-nhrc.org

ГОМДОЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС:

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч энэ хуульд заасны дагуу Комисст гомдол гаргах эрхтэй.

Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисст гомдол гаргах эрх эдэлнэ. Гомдлыг монгол хэлээр бичгээр, эсхүл амаар биечлэн гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна. 

Комисс хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор өөрийн санаачлагаар эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийдэг. Шалгалтын мөрөөр хүний эрхийг хангах, хамгаалах тухай Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг. Нийгэм дэх хүний эрхийн анхаарал татсан асуудлыг гүнзгийрүүлэн судлах, учир шалтгаан, үр дагаврыг илрүүлэх зорилгоор Комисс шаардлагатай гэж үзсэн асуудлаар дангаар болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагаар судалгаа хийлгэж болно.

Дээр дурьдсан үйл ажиллагааг хуульд заасны дагуу Комиссын гишүүд хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүргийг тус хэлтэс гүйцэтгэн ажилладаг.

1. Ганхуягийн АГАР-ЭРДЭНЭ - Хэлтсийн дарга

Утас: 262786

Э-шуудан: g.agar-erdene@mn-nhrc.org

2. Баяраагийн БАТАА - Ахлах референт

Утас: 262786

Э-шуудан: b.bataa@mn-nhrc.org

3. Болдхуягийн СЭМЖИДМАА - Өргөдөл, гомдол хариуцсан референт

Утас: 262786

Э-шуудан: b.semjidmaa@mn-nhrc.org 

4. Тогоохүүгийн ИХТАМИР - Өргөдөл, гомдол хариуцсан референт

Утас: 262786

Э-шуудан: t.ikhtamir@mn-nhrc.org

5. Зоригийн ЭРДЭМ - Бодлогын дүн шинжилгээ хариуцсан референт
Утас: 262786

Э-шуудан: z.erdem@mn-nhrc.org

6. Лхагвасүрэнгийн ДҮГЭРСҮРЭН - Гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн
Утас: 262786

Э-шуудан: l.dugersuren@mn-nhrc.org

7. Эрдэнэбаатарын ТУУЛ - судлаач
Утас: 262786

Э-шуудан: e.tuul@mn-nhrc.org 

ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС:

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг.

Комиссын Ажлын Албаны Сургалт, сурталчилгааны хэлтэс нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг.

Энэ хүрээнд албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, албан бус боловсролын хүрээнд явуулж буй хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг дэмжих, хамтран ажиллах, Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт явуулах, хүний эрхийн сурталчилгааны ажлыг олон төрөл, хэлбэрээр явуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хүний эрхийн асуудлыг сурталчлахад урамшуулах, дэмжих, хамтран ажиллах, Комиссын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг  ажлыг явуулж байна.

1. Хүрэлбаатарын МӨНХЗУЛ - Хэлтсийн дарга

Утас: 262902
Э-шуудан: kh.munkhzul@mn-nhrc.org

2. Цээхээгийн АДЪЯАХИШИГ - Ахлах референт

Утас: 262902
Э-шуудан: ts.adiyakhishig@mn-nhrc.org

3. Бадамсамбуугийн БОЛОРСАЙХАН -Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт

Утас: 262902

Э-шуудан: b.bolorsaikhan@mn-nhrc.org

4. Чулуунбаатарын АРИУНАА - Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт

Утас: 262752

Э-шуудан: ch.ariunaa@mn-nhrc.org 

5. Загдаагийн БАДМААРАГ - Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт
Утас: 262752

Э-шуудан: z.badmaarag@mn-nhrc.org

6. Эрдэнэбаатарын МӨНХЗУЛ -Хүний эрхийн сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Утас: 262752
Э-шуудан: e.munkhzul@mn-nhrc.org

7. Хишгээгийн ЦЭЦГЭЭ -Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Утас: 262931
Э-шуудан: kh.tsetsgee@mn-nhrc.org

ЗАХИРГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Комиссын дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.

Мөн Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны протоколыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Комиссын дотоод ажлыг уялдуулах, хэвийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Комиссын дарга, гишүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, Ажлын албаны дотоод зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлдэг.

ХЭҮК-ын архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу хөтлөх, хадгалах ашиглуулах, Комиссын дарга, гишүүд ажлын аппаратын ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг.

Комиссын санхүүгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, тухайн оны төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу   үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, Комиссын удирдлагыг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах болон Комиссын даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр шуурхай хангаж, хөдөлмөр зохион байгуулалт, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэгтэй.  

1. Александрын ДАШДЭЛЭГ- Хэлтсийн дарга

Утас: 262915

Э-шуудан: a.dashdeleg@mn-nhrc.org

2. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ - Ахлах референт

Утас: 262971

Э-шуудан: z.unurjargal@mn-nhrc.org

3. Төмөртогоогийн АРИУНАА - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 262915
Э-шуудан: t.ariunaa@mn-nhrc.org

4. Өлзийсумъяагийн УНДРАХ - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 262915
Э-шуудан: u.undrakh@mn-nhrc.org

5. Баянсуурийн НАНДИНЦЭЦЭГ - Дотоод ажил хариуцсан референт
Утас: 262589
Э-шуудан: b.nandintsetseg@mn-nhrc.org

6. Жамсранжавын ОЮУНХҮҮ- Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Утас: 262931
Э-шуудан: j.oyunhuu@mn-nhrc.org

7. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Нягтлан бодогч

Утас: 262589
Э-шуудан: s.narmandakh@mn-nhrc.org

8. Даваагийн НАНСАЛМАА -  Даргын туслах
Утас: 266506
Э-шуудан: d.nansalmaa@mn-nhrc.org

Байгууллагын бүтцийг бүдүүвч зургаар харуулбал

Байгууллагын бүтцийг бүдүүвч зургаар харуулбал

Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад