Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт зохион байгуулна

“Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг 6 сар тутам зохион байгуулсаар хоёр дахь жилтэйгээ золгож байна.

“Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт дөрөв дэх уулзалтыг ХЭҮК-оос 2012 оны 06 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.

Уулзалтаар ХЭҮК-ын 2012 оны эхний хагас жилд явуулсан үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэл”-ийн талаар Комиссоос танилцуулж, “ХЭҮК, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн хамтын ажиллагаа”, “ХЭҮК, ЛГБТ төвийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

 Мөн уулзалтад оролцогсод 2012 онд ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах асуудал, арга замын талаар санал солилцов.

Үйл явдал
«    October 2012    »
MoTuWeThFrSaSu
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй