Улаанбаатар – 38, Утас: 262902, 99083926
Тусгаар Тогтнолын талбай Факс: 976-51-262786
Засгийн газрын XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хаяг: www.mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
2011 оны 01 дүгээр сарын 06.
МЭДЭГДЭЛ
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг түмэн олноо сонордуулан мэдэгдэхэд таатай байна.
Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг анх удаа гаргаж, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлагыг дэмжиж, нөр их хүчин чармайлт тавьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн болон олон улсын байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмжийг биелүүлж, нэмэлт протоколд нэгдэн орох хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталсан Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал илэрхийлж байна.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаарагаас авна уу. (Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 99083926, 262902)
Улаанбаатар – 38, Утас: 262902, 99083926
Эрх чөлөөний талбай Факс: 976-51-262786
Төрийн өмчийн XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хаяг: www.mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
2011.09.16.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг говийн бүс нутагт зохион байгуулна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс Комисс үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг.
Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас сүүлийн гурван жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 онд 10 аймагт ажиллахаар төлөвлөж, тэдгээрээс долоон аймагт нь очиж ажиллаад байна. Оны эхний улиралд Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, II улиралд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол есдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймагт ажиллана. Энэ удаагийн Комисс нээлттэй өдрийн арга хэмжээний үеэр дээр дурьдсан үйл ажиллагаанаас гадна хилийн цэргийн болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нөхцөл байдалд мониторинг дүн шинжилгээ хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, цэргийн албан хаагчдын хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа явуулж байгаагаараа онцлог юм.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хуульзүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион явуулж байна.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн З.Бадмаарагаас авч болно.
(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)
Улаанбаатар – 38, Утас: 262902
Эрх чөлөөний талбай Факс: 976-51-262786
Засгийн газрын XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хаяг: www.mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
2011.08.10.
Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав
Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБХХ- Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт наймдугаар сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид очиж сонирхлоо. Нийслэлийн БГД-т байрлах тус цагдан хорих анги нь өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орсон бөгөөд нэг хүнд оногдох талбайн хэмжээ, агааржуулалт зэргээрээ олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцсэн барилга байгууламжтайгаараа онцлог юм.
Улаанбаатар – 38, Утас: 262902
Эрх чөлөөний талбай Факс: 976-51-262786
Засгийн газрын XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хаяг: www.mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ УИХ-д өргөн барилаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г.Нарантуяа нар оролцсон юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ.
Энэ жилийн илтгэл нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах албан ёсны байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 10-н жилийн ойтой давхацаж буйгаараа онцлог бөгөөд өмнөх есөн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хэрэгжилтийг эргэн харж, үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө давуу талтай юм. Комисс энэ удаа Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад хандаж, долоон санал, зөвлөмжийг гаргалаа.
"Эрүү шүүлтийг таслан зогсоох нь" санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ыг төлөөлж тус газрын УМБГ-ын дарга Ө.Энхтөр, ТЕГ-ыг төлөөлж, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа П.Пүрэвцогт, АТГ-ыг төлөөлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбат, УЕПГ-ыг төлөөлж, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, ШШГЕГ-ыг төлөөлж тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга Х.Пүрэвсүрэн нар өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг дэмждэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд зохион байгуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, ажилтнуудын баг ШШГЕГ-ын харъяа 405 дугаар хорих ангид 2011 оны тавдугаар сарын 2-ны өдөр ажиллаад ирлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалт явуулах, ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад хүмүүжиж буй ялтнуудын эрх зүйн байдалд хамтарсан судалгаа, мониторинг явуулах, зарим төвлөрсөн хорих ангиудад нээлттэй хяналт шалгалтыг тусгай удирдамжийн дагуу хамтран зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа билээ.