Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав

ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах ШШГЕГ-ын хорих 413 дугаар анги болон цагдан хорих байранд хяналт шалгалт хийв. ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав

ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав

Тус шалгалт нь хорих анги, цагдан хорих байруудад эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь хэрхэн хангагдаж байгаа, сэжигтэн, яллагдагч, ялтны байрны ахуй нөхцөл, эргэлт, уулзалтын байр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, хорих байгууллагын ажилтнуудын зан харилцааны байдал, ялтны хувийн хэргийн бүртгэл зэрэг нь хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь үзэж танилцах, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж өгч тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.

Түүнчлэн шалгалтын үеэр тус хорих ангийн болон цагдан хорих байрны албан хаагчидтай уулзаж, санал асуулга авах замаар алба хаагчийн эрхийн хэрэгжилтийг давхар судлав. Шалгалтын дүнг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Комиссын хурлаар хэлэлцүүлэх юм.

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй