НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Багануур дүүрэг дэх 0427 дугаар хорих ангид шалгалт хийв

Багануур дүүрэг дэх 0427 дугаар хорих ангид шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр  ахлуулсан ХЭҮК-ын баг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ШШГЕГ-ын харьяа 0427 дугаар хорих ангид шалгалт хийлээ.

Шалгалтаар тус хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь хангагдаж байгаа эсэх, ялтны байрны ахуй нөхцөл, эргэлт, уулзалтын байр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, хүнсний хангамж, хорих байгууллагын ажилтнуудын зан харилцаа, ялтны хувийн хэргийн бүртгэлийн байдал зэрэг нь хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь үзэж танилцах, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох албан тушаалтанд шаардлага, зөвлөмж хүргүүлж, тодорхой арга хэмжээ авахуулахыг зорьсон юм.

Нийслэлийн Багануур дүүрэг дэх тус хорих ангид хийсэн шалгалтын дүнг  тухайн ангийн удирдлага, албан хаагчдад урьдчилсан байдлаар сонсгосон бөгөөд шалгалтын дүнг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Комисст  хэлэлцэж, дүнгийн хурал хийх юм.

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй