НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дүгээр заалтыг зөрчиж, цэргийн албан хаагчдын сонгох эрхийг эдлэх боломжийг хүндэтгэн үзээгүй, эрхийг нь зөрчиж байгаа талаар   Зэвсэгт хүчний Жанжин Штабаас Хүний эрхийн Үндэсний Комисст хандсан билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох 317 цэргийн алба хаагч 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцон урьдчилсан байдлаар саналаа өгөх боломжгүйг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдсэн нь ийнхүү ХЭҮК-т хандахад хүргэсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд “Сонгууль зарласан, сонгуульд оролцох нам, мөн нэр дэвшигчид тодорхой болсон байхад эдгээр албан хаагчид сонгох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Гэвч ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилж өгөхийг хуулиар хаасан байгаа тул энэ удаа эдгээр иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломжгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлье. Цаашид ийм төрлийн зөрчлийг  арилгах эрх зүйн зохицуулалт бий болгох талаар Хүний эрхийн Үндэсний комисс  өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно” гэсэн албан ёсны хариуг Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүллээ. 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй