НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдэвт сургалтыг цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулан 2012 оны 06 дугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар боллоо.  Хоёр өдрийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, хэв журмын тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцоно.

Энэхүү сургалт нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэн хангаж ажиллах талаар цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр байгууллагын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг.

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хүний эрх, хууль зүй, цагдаагийн эрх зүйгээр мэргэшсэн, туршлагатай эрдэмтэн, докторууд хичээлийг заана.

Хүний эрхийн ерөнхий ойлголт, эрүү шүүлт, нийгмийн хэв журам, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд сургалтад хамрагдсан эдгээр албан тушаалтнууд нь тухайн харьяа газар, хэлтсийн албан хаагч нарт сургалт зохион байгуулах чадвар эзэмшиж, нийгмийн хэв журам сахиулах ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, мэдрэмжтэйгээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахад суралцах юм.

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй