НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Хүний Эрхийн Үндэсний Комисс 2012 оны гуравдугаар сарын 16-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулан хүний эрхийн сургалтыг амжилттай зохион байгуулав. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр явуулсан уг сургалтад СЭМҮТ-ийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл нийт 63 хүн хамрагдлаа.

Сургалтыг оролцооны аргад тулгуурлан зохион байгуулсан бөгөөд ”Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм”, “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд эмч, ажилтнуудад хичээл заасан юм.  

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг улсын цорын ганц төв болох тус эмнэлэгийн үйлчилгээ болон нөхцөл байдалд Комиссоос онцгойлон анхаарал тавьж, удаа дараа хяналт шалгалтыг зохион байгуулж, хамтран ажиллаж байсан билээ. Тус ажлын нэгээхэн хэсэг нь энэхүү сургалт юм.

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад