НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Улсын Бүртгэлийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

Улсын Бүртгэлийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа.  

Хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй иргэний бүртгэлтэй холбоотой асуудал, учир шалтгаан, шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцэх уг арга хэмжээнд төрийн захиргааны төв байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөл, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2011 онд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг хөдөө орон нутагт зохион байгуулж, хүний эрхийн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, зөрчлийг арилгуулахад анхаарал тавьж ирсэн билээ. Тиймээс төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь хүнд сурталгүй, зөрчил дутагдалгүй, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой гэсэн уриалгыг ХЭҮК-оос гаргаж байна.

“Иргэний бүртгэл ба Хүний эрх”, “Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хөдөө орон нутаг дахь иргэний бүртгэлийн зарим асуудал” зэрэг сэдвийг хөндөн ярилцсан уг хэлэлцүүлгээр Комисс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо.   

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй