» » Нанзадын ГАНБАЯР

Нанзадын ГАНБАЯР

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Нанзадын ГАНБАЯР

Төрсөн огноо, газар: 1953 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль
  • ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультет, Эрхүүгийн Улс төрийн оройн Их Сургуулийг 1971-1976 онд төгссөн.
  • Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
       Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1976-1984 онд Улсын Дээд шүүхийн зааварлагч, тасаг, хэлтсийн дарга, гишүүн
  • 1984-1987 онд Улаанбаатар хотын Шүүхийн дарга, ерөнхий арбитрч
  • 1987-1990 онд МАХН-ын Төв хорооны Ахлах зааварлагч
  • 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд
  • 1993-1999 онд Улсын Ерөнхий прокурор
  • 1999 онд Хууль зүйн яаманд Сайдын зөвлөх
  • 2000-2013 оны 2 дугаар сарын 6-ныг хүртэл Шүүхийн Ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • 2013 оны 2 дугаар сарын 7-наас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байна.

Гавьяа шагнал:

  • 1993 онд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх
  • 1981 онд Улс хувьсгалын 60 жилийн ойн медаль
  • 2000 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • 2000 онд Төрийн тэргүүн түшээ, тэргүүн зэрэг
  • 2001 онд Улс хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Сүхбаатарын одон
  • 2006 онд "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн медаль
  • 2012 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр тус тус шагнуулсан.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК