НҮҮР » Эх сурвалж » Судалгааны тайлан » Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд

Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж буй сүүлийн 20 орчим жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшинд буюу хууль тогоох, бодлого боловсруулах эрх мэдэл бүхий Монгол Улсын Их Хурлаар хүүхдийн хөдөлмөр ялангуяа, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байгаагүй байна.

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, мэдээллээр хангах, санал, зөвлөмж гаргах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй байгууллага болохын хувьд Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бууруулах, арилгах талаар анхаарлаа хандуулж ажилладаг.

Нөгөө талаас манай улсад эрхлэж буй хөдөлмөрөөсөө шалтгаалан эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхний тоо улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй устгах тухай олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар цогц судалгаа хийж, бодлогын санал зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд ХЭҮК нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгааны ажлыг хэрэгжүүлж, хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүд, түүний дотор тэвчишгүй хөдөлмөрийн төрлүүдийг тодорхойлох, эдгээр нь хүүхэд эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь хэрхэн нөлөөлж буйд дүгнэлт хийн, 2008 оны Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд тусгахаар төлөвлөсөн болно. Мөн уг асуудлаар судалгаа хийж, санал, дүгнэлт боловсруулахын хамт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах талаар олон нийтэд чиглэсэн олон тооны сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулсан болно.

Энэхүү судалгааны тайланд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, тэдгээрийн шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тодорхойлж, цаашид бууруулах, таслан зогсоох арга замуудыг тодорхойлоход чиглэгдсэн болно.

Хавсралт файлХэмжээ
Final Report-Child labour-Worst forms-20080414-EDIT.doc 859.5
Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад