Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт


Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч хүн амын орлого бодитой нэмэгдэхгүй байгаа нь иргэдийг ялангуяа залуу, дунд үеийнхнийг хүнд хэцүү боловч цалин хөлс өндөртэй хөдөлмөрийн зах зээлийг сонгоход хүргэж байна.

Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.


Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендерийн тэгш эрхийг бүрэн хангахад гол саад учруулж, дэлхийн бүхий л оронд тохиолдож байна. Хүчирхийллийн аль ч хэлбэрийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Тухайлбал, аюулгүй тайван үед гэр бүлийн болоод нийгмийн хүрээнд; зэвсэгт мөргөлдөөний үед гэр бүлийн болон бусад хүмүүс; мөн аливаа төрийн үйлчилгээний байгууллагуудын зүгээс гэх зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн төлөв байдлын судалгааны тайлан

  Монгол улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87. зохион байгуулах хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98-р конвенцуудад нэгдэн орж соёрхон батлаад 36 дахь жилтэйгээ золгож Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийг 1991 онд Улсын бага хурлаас / хуучнаар/ батлан мөрдүүлээд 14 жил болж байна.

 ОУХБ-ын дээрхи 87.98-р конвенциуд, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангахад багагүй үр дүнд хүрч Монголын Үйлдвэрчний эвлэлүүд төлөвших аятай нөхцөл бүрдсэн байна.

Хуучин. тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих түүхийн үе шатанд эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдэж ”задралын” үйл явц эрчимтэй явагдсаны үр дагавар нь төрийн захиргааны зарим байгууллага татан буугдах, нэгдэх, өөрчлөгдөх болон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдан өөрчлөгдөж, улсын сангийн аж ахуйнууд хувьчлагдах, татан буугдах болсон зэргээс шалтгаалан тэнд байсан ҮЭ-ийн байгууллагууд гишүүнчлэлгүй болж үйл ажиллагаа нь зогссон, тарсан, зарим нь өөрчлөгдөх, шинэчлэн байгуулагдах гэх мэтээр ҮЭ-үүдийн өөрчлөлт шинэчлэлт түргэн хугацаанд явагдсан байна.

 Мөн түүнчлэн үйлдвэр, үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд олноор үүсэн байгуулагдаж тэнд ажиллагсадын хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой эрхийг хамгаалах гол үүрэгтэй ҮЭ-үүд зарим газар байгуулагдаж байгаа боловч ихэнх газарт эвлэлдэн нэгдэж, ҮЭ-ийн байгууллага байгуулах ойлголт дутмаг, тийм нөхцөл боломж бүрдэхгүй байгааг судлах шаардлагатай болж байна.

Аж ахуйн олон янзын салбарт ажиллагсадын зарим хэсэг нь ҮЭ-д эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах хүсэл эрмэлзлэлтэй байхад нөгөө хэсэг нь ҮЭ-д эвлэлдэн нэгдэх, ҮЭ-ийн байгууллага байгуулах, шаардлагагүй хэмээн үзэж түүний ач холбогдлыг дутуу ойлгох явдал ч байна.

 ОУХБ-ын дээрхи 87.98-р конвенцуудын заалт болон ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн төлөв байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, дүн шинжилгээ хийх, цаашид ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хангах талаар санал зөвлөмж боловсруулах явдал зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү шалгалт судалгааг явуулах гол үндэслэл болсон юм.

 Шалгалт судалгааг ХЭҮК-оос МҮЭ-үүдийн холбоо болон Мэргэжлийн ҮЭ-үүдийн холбоод, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран явуулсан болно. Бүх аймагт ажиллаж байгаа тус комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, аймгийн ҮЭ-ийн холбоо, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоотой хамтран аймгийн төвийн болон зарим сумдад энэхүү шалгалт судалгааг явуулсан болно.

Хавсралт файлХэмжээ
Right to association, final report.doc 553 KB

Хүний Эрхийн Боловсрол - Ерөнхий Боловсролын Сургуульд

Уг судалгааг хийх дараах үндэслэлүүд байна.

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2005 онд улс орнуудын Засгийн газрыг өөрийн улсын ерөнхий боловсролын сургуулийн хүний эрхийн боловсролын хөтөлбөрт үнэлгээ, дүн шинжилгээ хийхийг уриалсан билээ.
  • 1998 онд батлагдсан ерөнхий боловсролын стандарт болон Гэгээрлийн сайд /хуучин нэрээр/ 100-р тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу хүний эрхийн агуулгыг 6-р ангид хувьсах болон тогтвортой агуулгаар судлахаар тогтоосон байна. Гэвч ерөнхий боловсролын сургуулиудад агуулга бүрэн биш, судалж байгаа цаг харилцан адилгүй, хэрэглэгдэхүүн, заах арга зүй учир дутагдалтай байх явдал элбэг байна.

Казах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал судалгааны тайлан


Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлуудыг судлан 2009 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд казах, тува хүүхдүүдийн боловсрол болон хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар оруулан 2010 онд Монгол Улсын Их Хуралд илтгэх, үндэстний цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох, мөлжлөгөөс ангид байх эрхийг хангах үүднээс бодлого боловсруулагчид болон цөөнхийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, зөвлөмжөөр хангах зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “АЙПЕК” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг хийсэн болно.

Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй