НҮҮР » Танилцуулга » Орон тооны бус зөвлөл » Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл
НҮҮР » Танилцуулга » Орон тооны бус зөвлөл » Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл
Хуульд заасны дагуу Комиссын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Зөвлөл Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг.
Анхны орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь Монголын Эмнести Интернейшнл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын Хүний эрхийн Төв зэрэг 11 байгууллагын төлөөлөл ажиллаж байсан бол өнөөдөр 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2011 оны гуравдугаар сард Хүний эрхийн Үндэсний Комиссын Орон тооны бус зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан.
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Орон тооны бус зөвлөлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.ОЮУНЧИМЭГ даргалж, нарийн бичгийн даргаар ХЭҮК-ын мэргэжилтэн Б.НАНДИНЦЭЦЭГ ажиллаж байна.