НҮҮР » Төсөл » Хэрэгжиж буй » “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл

“Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл

Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад хүний эрхийн хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь 2012-2014 онд хэрэгжих бөгөөд гол зорилго нь Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудын талаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийн илтгэл тайлан боловсруулах, хүний эрхийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийг хангах, хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх болон олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох зэрэг чиглэлээр хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход оршино.

  Төслөөс гарах гол үр дүнг дараах 3 бүлэг үр дүнгээр тодорхойлж байна.

1) Хүний эрхийн чиглэлээр үр дүнтэй хяналт, шинжилгээ үнэлгээ хийх чадавхи бэхэжсэн байна.

2) Хүний эрхийн зөрчил, гомдлыг шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө сайжирна.

3) Олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, орон нутагт хүрч ажиллах бололцоо дээшилнэ.

 Төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл болон зорьж буй үр дүнг НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн туслалцааны хүрээ (2012-2016) болон ХЭҮК-ын 2012-2014 оны Стратеги төлөвлөгөөтэй уялдуулан тодорхойлсон байна.

Төслийн хэрэгжүүлэх эхний улиралд олборлох үйлдвэрлэл, уул уурхайн хөгжил, бизнесийн байгууллагуудтай холбоотой хүний эрхийн асуудлын талаар судалгаа, хяналт шалгалт явуулах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхийн хэрэгжилт ба захиргааны хүнд суртал, чирэгдэл зэрэг хүний эрхийн бэрхшээлүүдийг дэлгэн харуулахад чиглэсэн социологийн судалгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үйл явдал
«    Гуравдугаар сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад