НҮҮР » Танилцуулга » Стратеги төлөвлөгөө » СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа Стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Комиссын ажлын гол чиглэлүүдийн хэтийн төлөв, хүрэх үр дүнг тодорхойлох стратеги төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн баталдаг юм.  Комиссын шинэ стратеги төлөвлөгөөтэй танилцахыг хүсвэл strategic-plan-2012-2014-final.pdf [134.15 Kb] (Татаж авсан: 84)-д дарна уу.

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

(2012-2014 он)

 

БАЙГУУЛЛАГЫН УРИА

“Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт.”

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД:

-Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн төвшинд явуулж,

-Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж,

-Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.

 

СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Үндэсний эдийн засгийн хөгжлийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хүнд ээлтэй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэн сахидаг хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012-2014 оны тэргүүлэх чиглэл байна.

 

ЗОРИЛГО

  1. Хүний эрхийн асуудлаарх эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах;
  2. Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  3. Хүний эрхэд суурилсан, хүнд ээлтэй үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  4. Бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх;
  5. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хараат бус, хариуцлагатай, мэдрэмжтэйгээр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг хүний эрхийн үндэсний байгууллагын шинж чанарыг бэхжүүлэх.


[1] Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 дахь удаагийн Стратеги төлөвлөгөө болно.

 
Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй