НҮҮР » Танилцуулга » Хүний эрхийн Үндэсний Комисс

Хүний эрхийн Үндэсний Комисс

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий Хүний эрхийн үндэсний байгууллагыг “Парисын зарчим”-д нийцүүлэн байгуулахыг гишүүн улс орнууддаа уриалсан билээ.

Уг зарчимд зааснаар Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагаа нь: 

  • Үндсэн хуулиар эсвэл хуулиар байгуулагдсан байх
  • Хараат бусаар, бие даан  үйл ажиллагаа явуулах
  • Олон ургальч төлөөлөлтэй байх
  • Санхүүгийн болон хүний хангалттай нөөцтэй байх
  • Хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх хэмжээ нь аль болох өргөн хүрээтэй байх
  • Иргэний нийгэмтэй хамтран ажиллах  зарчмын үндсэн дээр явагдана.

Монгол Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж 2001 оны  2 дугаар  cарын 2-ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор бид бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацаанд  Хүний Эрхийн Үндэсний Комисс нь бүтцийн хувьд Монгол Улсын Их хурлаас томилогдсон 3 гишүүнтэй, гишүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий ажлын алба  16 ажилтантайгаар Монгол Улсын хэмжээнд хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй