НҮҮР » Мэдээ мэдээлэл: Гуравдугаар сар 2012 Жил

Хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Олон нийтэд нээлттэй, хүссэн хүн оролцох боломжтой тус  арга хэмжээ нь сар тутам болох бөгөөд Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг нь 2012 оны 3 дугаар сарын 21-нд Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншлаа.


Цэргийн ангиудад шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай Хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 15-16-нд  013 дугаар ангид тус тус хяналт шалгалт хийлээ.

 

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа Стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Комиссын ажлын гол чиглэлүүдийн хэтийн төлөв, хүрэх үр дүнг тодорхойлох стратеги төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн баталдаг юм.  Энэ жил буюу 2012 оны 2 дугаар сард Комисс шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулан баталлаа. Төлөвлөгөөг шинэчлэхтэй уялдуулан Комисс эрхэм зорилго, уриагаа шинэчилсэн бөгөөд манай эрхэм зорилго нь “Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлах” явдал юм.  Харин цаашид “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт” гэсэн уриатайгаар ажиллах болно.

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж  ирсэн юм. Энэ жилийн “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Говьсүмбэр, Дорноговь аймгуудаас эхлэн зохион байгуулахаар боллоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  2012 оны 3 дугаар сарын 26,  Дорноговь аймгийн Сайншанд суманд  3 дугаар сарын 27, Замын-Үүд суманд 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ажиллахаар аян замдаа бэлтгээд байна.   


Судалгааны баг сонгон шалгаруулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” сэдэвт хяналт шалгалтын ажлын судалгаа, мэдээллийн зарим чиг үүргийг хариуцан гүйцэтгэх судалгааны багийг сонгон шалгаруулж хамтран ажиллана.


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Хүний Эрхийн Үндэсний Комисс 2012 оны гуравдугаар сарын 12, 13-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулан хүний эрхийн сургалтыг амжилттай зохион байгуулав. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр явуулсан уг сургалтад СЭМҮТ-ийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл нийт 63 хүн хамрагдлаа.

Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэгт урьж байна!

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншина.

Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 3 дугаар сарын 21-ний Лхагва гаригийн 15 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно. 

Холбоо барих утас: 262902, 313207

 

Хөтөлбөр

15:00 – 15:15 Нээлт

Ж.Дашдорж, ХЭҮК-ийн гишүүн

П.Эрдэнэжаргал, ННФ-ын Гүйцэтгэх захирал

15:15 – 15:20 Илтгэгчийн танилцуулга

ННФ-ын менежер П.Бадамрагчаа

15:20 – 15:50 “Парламентийн хяналт ба Хүний эрх” илтгэл

Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн,

Хүний эрхийн дэд хорооны дарга

15:50 – 16:10 Асуулт хариулт

16:10 – 16:40 Хэлэлцүүлэг

16:40 – 16:50 Хаалт


Үйл явдал
«    Дөрөвдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй