НҮҮР » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » Хүний эрхийг дэмжигч байгууллагуудыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийг дэмжигч байгууллагуудыг хүлээн авч уулзлаа

    Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг дэмждэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд зохион байгуулж байна.

    Нийтдээ 60 орчим иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан энэхүү уулзалтаар манай улсад тулгамдаж буй хүний эрхтэй холбоотой онц чухал асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх,  цаашдын хамтын ажиллагаагаа өргөтгөх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн бус байгууллагууд болон орон тооны бус зөвлөлтэйгээ санал солилцох, тэдний санал, санаачлагыг  дэмжиж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  

   Хүний эрхийн Үндэсний Комисс нь хэдийгээр төрийн статустай байгууллага боловч дэргэдээ орон тооны бус зөвлөлтэй бөгөөд тус зөвлөл нь 10 гаруй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг юм.

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй