НҮҮР » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » “Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” санамж бичгийн хугацааг сунгалаа

“Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” санамж бичгийн хугацааг сунгалаа

   "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь" санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ыг төлөөлж тус газрын УМБГ-ын дарга Ө.Энхтөр, ТЕГ-ыг төлөөлж, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа П.Пүрэвцогт, АТГ-ыг төлөөлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбат, УЕПГ-ыг төлөөлж, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, ШШГЕГ-ыг төлөөлж тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга Х.Пүрэвсүрэн нар өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

  Тус санамж бичигт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулна гэж онцолсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо, байгууллагуудын  хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

   Юуны өмнө Эрүү шүүлтийг таслан зогсооход чиглэгдсэн эрх зүйн орчинг боловсронгуй  болгох, НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаас гаргасан зөвлөмжийн эрүү шүүлттэй холбоо бүхий заалтуудыг хэрэгжүүлэх, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний хорооны 2010 оны 45 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжийг тусгай төлөвлөгөөний дагуу хамтран хэрэгжүүлэхийг энэхүү бичигт тусгажээ.

    Мөн санамж бичгийн хүрээнд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протколд нэгдэн ороход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, Эрүү шүүлтийг устгах үндэсний механизмыг бий болгоход, дэмжлэг үзүүлэх, Эрүү шүүлтийн эсрэг конвенцийн дагуу дотоодын хууль тогтоомжийн нэр томъёог нийцүүлэн өөрчлүүлэх, хуулийн байгууллагуудын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх сургалтыг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн зохион байгуулах, Цагдаагийн Академи болон Тагнуулын дээд сургуулийн төгсөх ангийн сонсогч, оюутнуудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх сургалтыг сургалтын хөтөлбөрт тусгуулах, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтийн талаархи судалгааг сонгон авсан төв, орон нутгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллага, ЦЕГ-ын харъяа Албадан саатуулах, баривчлах төв болон ШШГЕГ-ын баривчлах, цагдан хорих,  төвлөрсөн хорих ангиудад хийхээр төлөвлөөд байна.

 Эрүү шүүлтийг таслан зогсоох санамж бичгийг  анх 2008 онд гурван жилийн хугацаатайгаар байгуулж, дээрх 6 байгууллага үзэглэж байсан бөгөөд энэ удаад ч мөн гурван жилээр сунгалаа. 

 

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй