НҮҮР » Эх сурвалж » Олон улсын хүний эрхийн гэрээ » НҮБ-ын Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм (Токиогийн дүрэм)

НҮБ-ын Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм (Токиогийн дүрэм)

Энэ үлгэрчилсэн дүрэм нь хорихоос өөр төрлийн арга хэмжээг ашиглахад тус дөхөм үзүүлэх үндсэн зарчмуудын эмхтгэл, түүнчлэн хорихоос өөр төрлийн ял хэрэглэж байгаа этгээдүүдийн хувьд наад захын баталгаануудыг агуулна.

Дүрэм нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх, ялангуяа эрх зүйн зөрчил үйлдэгчдэд хандахад олон нийтийн илүү идэьхтэй оролцоог хангах, түүнчлэн эрхийн зөрчил гаргагчид нийгмийн өмнө хариуцлага хүлээх мэдрэмжийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгыг агуулна.

Дүрэм нь тухайн орны нийгэм, улс төр эдийн засаг, соёлын байдал, түүнчлэн түүний эрүүгийн байцаан шийтгэх системийн бодлого зорилтыг харгалзан хэрэглэгдэнэ.

Гишүүн орнууд дүрмийг хэрэглэх явцдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн аюулгүй байдлын тухайд нийгмийн сонирхол, хохирогчийн эрх, тухайн эрхийн зөрчил гаргагчийн эрхийн хооронд зүй зохистой харьцааг хангахыг эрмэлзэнэ.

Гишүүн орнууд нь хорих ялыг хэрэглэх явдлыг багасгах замаар бусад боломжийг хангах, эрхийн зөрчил гаргагчийг нийгэмд хэвийн амьдралд эргэж орох хэрэгцээ, нийгмийн шудрага ёсны шаардлага, хүний эрхийг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан эрүүгийн байцаан шийтгэх салбар дахь бодлогыг оновчтой болгох зорилгоор өөрийн эрхийн системийн хүрээнд хорихоос өөр төрлийн арга хэмжээг боловсруулна.

Хавсралт файлХэмжээ
UN-Standart-Docs-0.doc 114.5 KB
Үйл явдал
«    Арванхоёрдугаар сар 2011    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй