“Хүний эрхийн тусгал” сэдэвт гэрэл зургийн уралдааны удирдамж

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх утга агуулга илэрхийлсэн "Хүний эрхийн тусгал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. 

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байх:

  • Уран сэтгэмжит бүтээл байх;

  • Хүний эрхийн үндсэн зарчим, ёс зүйд нийцсэн байх;

  • Асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой байх;

  • Үндэсний хууль тогтоомж болон улсын гэрээ, конвенцид нийцсэн байх;

  • Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.

  • Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх;

  • Бүтээлд бүх төрлийн программ, техник, технологийн дэвшлийг ашигласан байж болох;

  • Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд байгууллагын эрхийг зөрчөөгүй, тэдгээрийн эзэмшлийнх биш байх;

  • Гэрэл зураг нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалгаагуулаагүй байх;

  • Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх;

  • Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх;

  • Уралдаанд оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй.

Уралдаанд оролцогч хүний эрхийн дараах чиглэл бүрт хамаарах асуудлыг бүтээлдээ тусгасан байвал сайн. Үүнд:

  • Халдашгүй дархан байх эрх

  • Амьд явах эрх

  • Иргэдийн мэдэх эрх

  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

  • Сонгох, сонгогдох эрх

  • Өмчлөх эрх

  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

  • Сурч боловсрох эрх

  • Хөдөлмөрлөх эрх

  • Шүтэх, эс шүтэх эрх чөлөө

  • Эд мөнгөний тусламж авах эрх

  • Ядуурал ба хүний эрх

  • Эрүүл мэндээ хамгаалуулах эрх

  • Хохирогчийн эрх

  • Хүний эрхийг хамгаалагчдын эрх

  • Зүй зохистой хоол хүнсээр хангагдах эрх

  • Ахмад настны эрх

  • Хүүхдийн эрх

  • Охид, эмэгтэйчүүдийн эрх

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх

  • Үндэстний цөөнхийн эрх

  • Бизнес ба хүний эрх

  • Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх

  • Жендэрийн тэгш эрх

  • Бэлгийн цөөнхийн хүний эрхийн асуудал

  • Авилга ба хүний эрх гэх мэт.

Зохион байгуулалт:

  • Бүтээлийг тайлбарын хамт CD-д хуулж, оролцогчийн анкетыг www.mn-nhrc.org цахим хуудсын зарлал хэсгээс татан авч бөглөж авчрах, эсвэл z.badmaarag@mn-nhrc.org, e.tuul@mn-nhrc.org  хаягаар явуулах;

  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст үлдээх ба шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;

  • Бүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны 16.00 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 513, 605 тоотод) хүлээн авна.

Шагналын сан:

Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.

  • Нэгдүгээр байр-өргөмжлөл, 300 000 төгрөг, тус бүр нэг

  • Хоёрдугаар байр- өргөмжлөл, 200 000 төгрөг, тус бүр нэг

  • Гуравдугаар байр-өргөмжлөл, 100 000 төгрөг, тус бүр нэг

  • Тусгай байр-өргөмжлөл, мөнгөн шагнал, тус бүр 50 бүтээл шалгаруулна.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: (976-51) – 262902, 88110311 ( Референт З.Бадмаараг);

         (976-51) – 262751, 89979765 ( Референт Э.Туул);

Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org, e.tuul@mn-nhrc.org