Хүний эрхийн хамгаалагчдын талаарх зарим баримт

Баримт 1. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч бий болсон даруй түүнд их хэмжээгээр гомдол ирүүлэх болсон бөгөөд нийт 161 гомдлоос 70 нь хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдийн асуудал болон эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байжээ.

Баримт 2. Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад хүний эрхийг хамгаалагчид болон сэтгүүлчид тогтмол хүчирхийлэлд өртөж, заналхийлэл гадна амь насаа алдах нь түгээмэл байсаар байна. /Amnesty International/

Баримт 3. Дараах улсууд хүний эрхийг хамгаалагчдын талаарх бие даасан хууль батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Бразил. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хууль. 2009 он.
  • Колумб. Үндэсний хамгааллын нэгж байгуулах тухай хууль. 2011 он. Хамгааллын хөтөлбөрийг зохицуулах болон эрсдлийн үнэлгээний Хорооны тухай хууль. 2003 он.
  • Гветамал. Хүний эрхийг хамгаалагчид болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийг урьдчилан сэргийлэх болон хамгаалах үндэсний бодлого. 2009 он.

Баримт 4. Бразил, Бурунди, Камбож, Колумб, Гватемал, Гондурас, Энэтхэг, Мексик, Филиппин, Сомали, Өмнөд Африк, Танзани, Тайланд болон Украин зэрэг улсуудад сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалагчдын амь насанд халдсан тохиолдол цөөнгүй гарсан байна. /Front Line Defenders/