Таны хүний эрхийн боловсролд

“ХДХВ/ДОХ-оос сэргийлэх дэлхийн өдөр”

      Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ДОХ-ын хөтөлбөрөөс уг тулгамдаад байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх дэлхийн өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.
      Энэ удаа дэлхийн улс орнууд  ДОХ-ын дэлхийн аянаас гаргасан  “Би эрхээ эдэлж байна. ДОХ-ыг зогсоож, амлалтаа биелүүлцгээе” уриан дор энэхүү өдрийг  тэмдэглэж байгаа юм.   Манай Улс 2000 оноос энэхүү үйл ажиллагаанд нэгдэж энэ жил “Эх дэлхий биднийг ялгаварлаагүй, харин та…” гэсэн уриатайгаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

      Оршил.
      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.

Хүний эрхийн сургалт явуулахад анхаарах зүйлс

        Суралцах зорилго:
        Сургагчийн зорилт сонгогчдын хэрэгцээг хангахад тус дөхөм үзүүлэхэд оршино. Иймээс сургалтын ерөнхий зорилгыг дараахь байдлаар тодорхойлж болно. Үүнд:
               •    Хүний ямар эрхүүд, олон улсын ямар хэм хэмжээ байдаг тухай мэдээлэл олж авч эдгээр нь юу гэсэн утгатай болох талаар өөрсдийн мэдлэгийг дээшлүүлэх.
               •    Холбогдох байгууллагууд, тэдгээрийн ажилтан, алба хаагч нар чиг үүргээ хэрэгжүүлж, үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд хүний эрхийг зохих ёсоор сахин биелүүлэх. Эдгээр хэм хэмжээг мэддэг байх нь хангалтгүй тул чадвар, дадлагатай болохыг анхаарч, мэдлэгийг практикт хэрэглэснээр бататгах.
               •    Ажилтан, албан хаагч нар хүний эрхийг сахин биелүүлэхэд туслах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч, практикт хэрэгжүүлдэг байхын тулд илүү мэдрэмжтэй буюу ямар нэгэн зүйлд хандах сөрөг хандлагаа өөрчлөх, эерэг хандлагаа улам бататгах. Ийм шинж чанарыг бий болгох нь урт удаан хугацаа шаардсан үйл явц бөгөөд түүнийг нэмэлт сургалт, удирдлагыг хэрэгжүүлэх зохих практик жишээгээр дэмжих хэрэгтэй.

Тогтмол Түгээмэл Хяналт/ Universal Periodic Review

      1946 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассаблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү ХЭЗ нь 47 гишүүнтэй  багаад гишүүд нь  НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. ХЭЗ нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ (Парисын зарчмууд)

       Монгол Улсын Их Хурлын  2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталснаар Монгол Улсад анх удаа Парисын зарчимд нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдан ажиллах эрх зүйн орчин бүрэлдэж, 2001 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

       Комисс нь хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий үндэсний байгууллагуудын нэгэн адил Парисын зарчмын дагуу бие даасан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаандаа хуулийг дээдэлж, хараат бус бие даасан байж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг тууштай хамгаалах, ил тод, шударга байх зарчмыг удирдлага болгон ажилладаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц

      Швейцарь улсын Женев хотноо 1951 онд АНУ, Израйль, Ирак гэсэн хоорондоо эрс ялгаатай 26 улсын төлөөлөгчид нэгэн дутуу зүйлийг гүйцээхээр цугларч хууль зүйн асуудлаар хорь гаруй хоног мэтгэлцсэний эцэст 7 дугаар сарын 28-нд Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц батлагдсан юм.
Тухайн үед дүрвэгсдэд тулгамдсан асуудлууд тун хурдан шийдэгдэнэ гэж үзэцгээж байсан байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газар Конвенцийг сахиулагч болсон бөгөөд түүнд уг асуудлыг шийдэх гурван жилийн бүрэн эрхийн хугацаа олгож, энэ хооронд уг газар энэ үүргээ биелүүлээд татан буугдана гэж төсөөлж байсан. Гэтэл тавин таван жилийн дараа ч энэ гэрээ дүрвэгсдийг хамгаалах тулгын чулуу болсон хэвээр байна.

ГЭРЛЭХ, ГЭР БҮЛТЭЙ БОЛОХ ЭРХ

(Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрлэлтийн харилцаа үүсэх, гэрлэх нөхцөл журам, гэрлэлт дуусгавар болохтой холбоотой хууль зүйн асуулт, хариулт)

1. Хуулийн нэр, томъёоны талаар

Гэрлэлт – хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтөй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;     
Гэр бүл – гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
Гэрлэгчид – гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;
Гэр бүлийн гишүүн – гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;
Гэр бүлийн нууц – бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг;
Төрлийн хүн – гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;
Садангийн хүн – гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
Овог – нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэдэг нэрийг;
Хүнд нөхцөлд байгаа хүүхэд – бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг;    
Үр хүүхэд – төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич;
Үрчлэгч - насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэх бүрэн чадамжтай, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой хүнийг;
    
2. Гэрлэхэд ямар шалтгаан харшлах вэ?
•    өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
•    гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь насанд хүрээгүй байгаа бол /Иргэний хуулийн дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай хэмээн заралсан нөхцөлд хамаарахгүй/;
•    төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
•    харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
•    үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
•    гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол;

3. Ямар нөхцөлд гэрлэлт дуусгавар болох вэ?
•    гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн;
•    Ггрлэлтийг захиргааны буюу  шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол;
•    гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно.

4. Ямар нөхцөлд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох вэ?
Гэрлэхэд харшлах шалтгаантай нөхцлийг зөрчиж, гэр бүл болох зорилгогүйгээр  гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиодолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

5. Гэрлэлтийг ямар журмаар  цуцлуулдаг вэ?
Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг.
Захиргааны журмаар гэдэг нь - Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухайгаа тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.
Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.
Шүүхийн журмаар гэдэг нь - Захиргааны журмаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран халамжлагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх талын бүх талын арга хэмжээг авна.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
    
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд:
•    гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр;
•    гэрлэлт бүртгүүлсэн газар, он, сар, өдөр;
•    гэрлэлт цуцлуулах шалтгаан;
•    насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр,  төрсөн он, сар, өдөр;
•    насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх;
•    гэрлэгчдийн эд хөрөнгийн талаарх хүсэлт;
•    гэрлэгчид хоорондоо эд  хөрөнгийн буюу тэжээн тэтгэх талаар хэлэлцэн тохирсон гэрээ бий эсэх зэргийг дурдах ба дор дурдсан холбогдох баримтыг хавсаргана.
Үүнд:
•    гэрлэлтийн гэрчилгээ /нотриатаар гэрчлүүлсэн хуулбар/;
•    гэрлэгчийн иргэний үнэмлэх /нотриатаар гэрчлүүлсэн хуулбар/;
•    гэрлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт;
•    насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ /нотриатаар гэрчлүүлсэн хуулбар/;
•    хүүхдийн асран хүмүүжиж байгаа газрын тодорхойлолт;
•    хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт;
•    гэрлэгчийн гэрээ /гэрээний эх хувь буюу нотриатаар гэрчлүүлсэн хуулбар/;
•    гэрлэлт цуцлуулах шалтгааныг гэрчилж болох бусад эд мөрийн болон бичгийн баримт /Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгдөж байсан тухай эрх бүхий байгууллагын акт, баримт, гэрэл зураг, дүрс болон соронзон бичлэг г.м/;
•    гэрлэгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн жагсаалт, үнэ, түүнийг гэрчлэх баримт /Жишээ нь, орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ/;
•    хүүхдийн асрамжийн талаарх хүсэлтийг гэрчлэх баримт /Жишээ нь, цалин хөлс, орлогын тодорхойлолт, орон сууцны хангамжтай холбоотой баримт г.м./ зэргийг хавсаргана.

6. Ямар тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж болох вэ?

Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.
Гэр бүлийн орчинд ямар нэг хүчирхийлэл байхгүй боловч гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал илэрч болно.

 Эдгээр тохиолдол нь:
•    гэрлэгчид бие биедээ хайр сэтгэлгүй болсоноос хоёулаа тус тусдаа амьдрах хүсэлтэй;
•    гэрлэгчид удаан хугацаагаар хамт амьдраагүй, тус тусдаа амьдарч байгаа /энэ нь гэрлэгчдийн хүсэл зоригоос үл хамаарах, өөрөөр хэлбэл гадаадад ажиллах, суралцах болсон г.м нөхцөл байдлаас шалтгаалаагүй байх/;
•    гэрлэгчдийн хэн нэг нь эсхүл хоёул өөр өөр хүнд хайр сэтгэлтэй болж түүнтэйгээ хамт амьдарч байгаа;
•    гэрлэгчдийн хэн нэг нь сэтгэцийн болон ДОХ өвчтэй болсон г.м нөхцөл байдал байвал шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална.

7. Ямар нөхцөлд гэрлэлт цуцлахыг хориглодог  вэ?
•    Эхнэр нь жирэмсэн;
•    Хүүхэд нь нэг нас хүрээгүй;
•    Хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглодог.

8. Гэр бүлийн холбогдолтой маргааны нэхэмжлэлийг хэрхэн, хаана гаргах вэ?
Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг гэрлэгчдийн хамтран гаргасан буюу гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр буюу нөхрийн асран хамгаалагчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
•    Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа шүүхэд гаргана.
•    Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу хүндэтгэн үзэх бусад шалтгаан /биеийн эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хүндрэлтэй байдал г.м/-аар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
•    Зохигч маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болно.

9. Гэр бүлийн холбогдолтой маргааны хамрах асуудал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Гэр бүлийн холбогдолтой маргаан гэдэгт гэрлэлт цуцлах, хүчингүйд тооцох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэр бүлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох, гэрлэлтийг сэргээх, эцэг, эхийг тогтоох, хүүхэд үрчлэх зэрэг асуудал хамаарна.
Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
Гэрлэлт цуцлах шалтгаан нь гэрлэгчдийн хувийн нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг хаалттай хийнэ.
Хэдийгээр төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр эрх, ашиг сонирхолоо хамгаалуулж байгаа ч гэсэн гэрлэгчид шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэгтэй. Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийг хариуцагчийг байхгүйд хянан шийдвэрлэж болох ба нэхэмжлэгч ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүсэж, энэ тухай бичгээр мэдэгдсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.

Шүүхийн шийдвэрт:
•    Гэрлэлтийг цуцлах;
•    Хүүхдийн асрамж ба тэтгэлэг тогтоолгох;
•    Хүүхэд хүмүүжүүлэх журам тогтоох;
•    Гэрлэгчдийн болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах;
•    Гэрлэгчид болон гэр бүлийн гишүүнийг тэжээн тэтгүүлэх;
•    Улсын хураамжийн асуудлыг тус тус тусгана.
Хэрэв зохигчид эд хөрөнгийн маргаангүй бол энэ тухай шийдвэрт заана.

10. Гэрлэлтийг хэрхэн сэргээж болох вэ?

•    Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргэнэ.
•    Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.

11. Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн тухай маргаан
Гэрлэгчид 18  насанд хүрээгүй хүүхэдтэй бол гэрлэлт цуцлах тухай хэргийг шүүх шийдвэрлэнэ. Хүүхдийн эцэг, эх хэн нь ч хүүхдээ асрах, хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй ба энэ үүргээс чөлөөлөгдөх учиргүй.
Хэдийгээр насанд хүрээгүй хүүхдээ асран тэтгэх, хүмүүжүүлэх талаар маргаангүй байж болох боловч хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүүхдийн асрамжийн асуудал мөн хүүхэд нь 18 насанд хүрсэн боловч эрх зүйн бүрэн чадамжгүй бол түүний асрамж болон тэтгэлэгийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ:
•    Эцэг, эхийн хэн нь хүүхэддээ илүү анхаарал тавьж, сайн хүмүүжил олгох чадвар, болоцоотой;
•    Хүүхэд эцэг, эхийн хэний асрамжинд байвал эд материалын болон орон сууц, ахуй нөхцлөөр илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг;
•    Хүүхэд тэдгээрийн хэнд нь илүү дассан байдлыг шүүх харгалзан үздэг.

Мөн хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан үзнэ.
•    Хүүхэд эцэг, эхдээ биш эмээ, өвөө, нагац, авга, ах, эгч г.м. төрөл, садангийн хэн нэгэн хүнд илүү дассан;
•    Тэдгээр нь уг хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд оролцож байсан бөгөөд цаашид асарч, хүмүүжүүлэх болоцоотой;
•    Хүүхдийн эрх, ашиг сонирхолд илүү нийцэж байна гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл хүүхдийг тухайн этгээдийн асрамжинд үлдээн эцэг, эхээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж болно.
    
Хэрэв гэрлэлт цуцлах үед хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ асарч, хамгаалах, хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарласан буюу хассан бол хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, төрөл, садангийн хүний асрамжид үлдээх, эсхүл асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх, мөн эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан буюу хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

12. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай    
Хүүхдийн асрамжийн тухай асуудлыг хянан шийдвэрлэснээр түүнд тэтгэлэг гаргуулах асуудал үүснэ. Эцэг, эхийн хэн нэгний асрамжинд хүүхдийг үлдээхээр шийдвэрлэсэн бол нөгөөгөөс нь тэтгэлэг гаргуулна.
Хэрэв хүүхдийг төрөл, садангийн хүний асрамжинд үлдээн шийдвэрлэсэн бол эцэг, эхийн аль алинаас нь, эсхүл тэдний амьдралын боломж, нөхцлийг харгалзан аль нэгнээс нь тэтгэлэг гаргуулна.

13.Тэтгэлгийн хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. Үүнд:
•    11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
•    11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр;
•    зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй. /эдгээр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно/

14. Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулж болох уу?
Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон г.м/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

15. Тэтгэлэг нөхөн гаргуулж болох уу?
Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэх бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.
Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлана.

16. Тэтгэлэг төлөгч онцгой хүнд байдлын улмаас тэтгэлгээс чөлөөлөгдөж болох уу?

Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно.

17. Тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгож болох уу?

Тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн бол тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор тэтгэлэг төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

18. Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол ямар хариуцлага ногдох вэ?

Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй хожимдуулсан бол хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.
Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
    
19. Гэрлэгчийн хэн нэгэнд тэтгэлэг гаргуулах тухай

Гэрлэгчид бие биеэ тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхтэй.

    Нэхэмжлэлд:
•    Эхнэр, нөхөр хөдөлмөрийн чадваргүй /Тухайлбал, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан г.м/;
•    Хүнд өвчтэй, байнгын асрамж шаардлагатай /Тухайлбал, өвчний улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, тогтмол орлого байхгүй г.м/;
•    Эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа авах шаардлагатай /Тухайлбал, 3 нас хүрээгүй буюу тахир дутуу хүүхдээ асарсны улмаас хөдөлмөр эрхлээгүй г.м/ зэрэг нөхцөл шалтгааныг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

20. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. Үүнд:
•    Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал;
•    Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
•    Ногдол хувь, үнэт цаас;
•    Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
•    Гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал  хамаарна.

21. Гэр бүлийн гишүүдэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хувиарлуулахаар нэхэмжлэл гаргаж болох уу, мөн хэрхэн шийдвэрлэдэг вэ?    
Гэр бүлийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараах тохиолдолд тодорхойлдог.
•    Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал;
•    Гэрлэгчдээс төлбөр гаргахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол;
•    Гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал;
•    Гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол;

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваахтай холбоотой маргааныг шийдвэрлүүлж болно.

Нэхэмжлэлийг:
•    Гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн;
•    Насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгч;
•    Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тус тус гаргаж болно.

Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.    
Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа шүүх гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохын зэрэгцээ гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхол зэргийг харгалзан тэдэнд тэнцүү биш хэмжээгээр тогтоож болдог.
Түүнчлэн гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын ямар эд хөрөнгийг хэнд нь шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийн үнийн дүн нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг нөгөөд нь олгуулах зэргээр шийдвэрлэдэг.

Жишээ нь: А,Б нар нь 14, 16 насны 2 хүүхэдтэй. Тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд 15 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 өрөө орон сууц, 8 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын автомашин, 10 сая төгрөгийн мөнгөн хадгаламж, нийтдээ 5 сая төгрөгийн хөрөнгөтөй гэж үзвэл гэр бүлийн гишүүдэд адтл хэмжээгээр оногдохоор бодоход нэг гишүүнд 9,5 сая төгрөгийн хөрөнгө оногдно. Энэ тохиолдолд Б-д 8 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 1,5 сая төгрөгийг хувиарлаж болох юм. Харин хүүхдийг хэний асрамжинд үлдээхээс шалтгаалж, тэдгээрт оногдох хэсгийг асрамжиндаа авсан эцэг, эхийн нэгний эзэмшилд шилжүүлнэ.

Гэр бүлийн гишүүд нь хамтран эзэмших дундын хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.

22.  Ямар тохиолдолд асран хамгаалалт болон харгалзан дэмжигч тогтоож өгдөг вэ?

Асран хамгаалалтад байх хүн нь:
•    бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;
•    эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулж, хасуулсан хүний бага насны хүүхэд;
•    эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;
•    сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхээ бүрэн чадамжгүйд тооцогдсон хүн;
•    бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.

Харгалзан дэмжвэл зохих хүн нь:
•    насанд хүрээгүй /14-18 насны/ бүтэн өнчин хүүхэд;
•    эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;
•    эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй насанд хүрээгүй хүүхэд;
•    согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;
•    эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн;
Эдгээр хүмүүст шүүх эд хөрөнгийн зохих болоцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотриатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоодог. Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа үнэ төлбөргүй хийгдэх ёстой.

23. Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн ямар эрхтэй вэ?
•    асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлд амьдрах;
•    сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах;
•    нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах;
•    орон сууцандаа амьдрах эрхээ хэвээр хадгалах;
•    хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдлэх эрхтэй.

24. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэж ямар хүн байх ёстой, мөн ямар үүрэг хүлээдэг вэ?
•    эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан;
•    өөрөө асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлж байгаа;
•    мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг;
•    хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгтудаа дараа шийтгүүлсэн;
•    үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглодог.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараах үүрэг хүлээнэ.  
•    хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах;
•    эрх ашиг, сонирхлыг нь хамгаалах;
•    мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг нь банкинд хадгалуулах;
•    үл хөдлөх хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг нь өөрт нь зориулан зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхлэж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухай сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;
•    хүлээсэн үүргийнхээ талаар сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах;

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч хар өөрийн асрамж, дэмжлэгт байгаа хүнтэй болон тухайн хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх, мөн тэдний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг  хүнийг төлөөлөн оролцохыг хориглоно.
Түүнчлэн тухайн сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг нь зогсоох, эд хөрөнгө, мөнгөн хадгаламж, үнэл зүйлийг бэлэглэх болон өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих, бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хориглоно.

25. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулж болох уу?

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар хүчингүйд тооцуулдаг.
Дор дурдсан тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцно.

•    асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлэгүй;
•    асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хориглох зүйлсийг үйлдсэн;
•    асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй этгээд болох нь тогтоогдсон;
•    асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг:
•    асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд;
•    оршин суугаа газар нь тодорхойгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд тус тус гаргана.

Хүсэлтийг сонирхогч иргэн, хуулийн этгээд, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэг бүхий албан тушаалтан гаргана. Шүүх хуралдаанд талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргаж, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоож болно.

26. Ямар нөхцөлтөйгээр хүүхэд үрчилж болох вэ?
•    хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотриатаар гэрчлүүлсэн байна;
•    гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчилж авах хүсэлттэй байгаа бол энэ тухай эхнэр, нөхрөөсөө зөвшөөрөл авна;
•    бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиодолд тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна;
•    7 нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.
•    эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.

Үрчлэн авах хүсэлтээ хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад гаргана. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага хүүхэд үрчилснийг бүртгэж авна.
Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн судалгаа гаргаж, бүртгэл хөтлөх ёстой бөгөөд хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн нэгдсэн бүртгэл хөтөлж, хяналт тавина.

Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.

Түүнчлэн:
•    60-аас дээш насны /бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ насны хязгаарлалт хамаарахгүй/ эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан;
•    урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;
•    ашиг, хонжоо олох зорилготой;
•    шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;
•    сүрье, сэтгэцийн өвчтэй;
•    согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг;
•    эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдлэж байгаа хүнд хүүхэд үрчлэхийг хориглоно.

Үрчлэлийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан болон бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй.
Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулбал хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

27. Ямар тохиолдол үрчлэлтийг хүчингүйд тооцдог вэ?
Үрчлэгч нь:
•    эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан;
•    хүүхэдтэй хэрцгий харьцсан;
•    хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан;
•    60-аас дээш насны /бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ насны хязгаарлалт хамаарахгүй/ эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан;
•    урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;
•    ашиг, хонжоо олох зорилготой;
•    шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;
•    сүрье, сэтгэцийн өвчтэй;
•    согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг;
•    эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдлэж байгаа хүнд хүүхэд үрчлэхийг хориглоно.

Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдьэр гаргуулсан болон дээрх этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага,14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Хүүхэд үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хүсэлт гаргагч болон үрчлүүлэгч, үрчлэн авагчийг оролцуулна.
Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Шүүх хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэрт:
•    хүүхдийг төрүүлсэн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.

Үрчлүүлэгчид үрчлүүлэн авагчийн буруугаас гэм хор учирсан бол хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг үрчлэлтийг хүчингүй болгох хэрэгтэй нь хамт шийдвэрлэж болно. 

ХЭҮК-оос хэвлэн гаргасан ном, судалгаа, гарын авлага, танилцуулгын жагсаалт

ХЭҮК-ын тухай хуулинд Комисс нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих байгууллага мөн гэж заасан байдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан явуулдаг. 2001 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Комисс хүний эрхийн талаар олон номыг гаргаж, тараасан.

2008 гаргасан эвхмэл хуудсууд

 

Илтгэл

Монгол хэлээр

1.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2002 он
2.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2003 он
3.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2004 он
4.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2005 он
5.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2006 он
6.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл, УБ, 2007 он
7.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаар илтгэл, УБ, 2008 он
8.         Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаар илтгэл, УБ, 2009 он
 

Англи хэлээр

1.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB, 2002
2.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB,2003
3.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB, 2004
4.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB,2005
5.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB,2006
6.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB,2007
7.         Report on Human rights and freedoms in Mongolia, UB,2008

Танилцуулга

1. Монгол Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм,УБ, 2002 он
2. “Хүний эрх” улирал тутмын сэтгүүл, УБ, 2002-2009 он
3. Мэдээллийн хуудас” улирал тутмын, УБ,2004-2009 он
4. Хүний эрхийн Үндэсний Комисс гурван жилд 2001-2003, УБ, 2004 он
5. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – 5 жилд, УБ, 2006 он
 

Судалгаа

  1. Сонгох, сонгогдох эрх /судалгааны тайлан/, УБ, 2005 он
  2. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөв байдал, УБ, 2005 он
  3. Зохистой аюулгүй хоол хүнсээр жигд хүртээмжтэй хангагдах эрхийн төлөв байдал судалгааны ажлын тайлан, УБ, 2005 он
  4. Хүний эрхийн боловсрол ЕБС-д, судалгааны тайлан, УБ, 2005 он
  5. Газар эзэмших, ашиглах, өмчлах эрхийн хэрэгжилтийн судалгаа, УБ, 2004 он
  6. Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн төлөв байдлыг судалсан дүнгийн тайлан, УБ, 2002 он
  7. Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийн төлөв байдал, сэдэвт судалгааны дан тоололтын тайлангийн эхний хувилбар, УБ, 2004 он
  8. Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт судалгааны тайлан,УБ 2007 он
  9. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах талаарх гүнзгийрүүлсэн судалгаа, УБ, 2007 он
  10. Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд судалгааны тайлан, УБ 2008
Гарын авлага
 
Монгол хэлээр
 
  1. Цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын гарын авлага, УБ, 2005 он
  2. Улиралын шинжтэй болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад зөвлөмж, УБ, 2005 он
  3. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо, УБ, 2002 он
  4. Цэргийн албан хаагчдын хүний эрхийн боловсролд, УБ, 2007 он
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, УБ, 2006 он
  6. Үндэсний цөөнхийн эрх, УБ, 2005 он
  7. Эмэгтэйчүүдийн эрх, УБ, 2007 он
  8. Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдалдах гэмт хэргийн байдал Монгол Улсад, УБ, 2002 он
  9. Сэтгүүлчид хүний эрхийн тухай…, УБ, 2003 он
  10.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци,УБ, 2008 он
  11. Хүний эрх ба хорих ангиуд, УБ, 2008
       Англи хэлээр
 
1.  Хүний эрхийн Үндсэний Комисс гомдол хүлээн авч шийдвэрлэхэд зориулсан гарын авлага, УБ,2002 он
2.  The right of national minority, UB, 2005
 
 
Эвхмэл хуудас
 
Монгол хэлээр
 
1. Монгол Улсад амьдарч бүн бүрийн эрхийг баталгаажуулхын төлөө, УБ, 2003 он
2. Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд, УБ, 2003 он 
3. Хүний эрхийн Үндэсний Комисс, УБ,2007 он
4. Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь, УБ,2007он
5. Хүний эрх зөрчсөн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх нь, УБ
6. Стратеги төлөвлөгөө 2007 – 2011, УБ, 2006 он
7. Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхийн талаар..., УБ, 2008
8. Хөдөлмөрлөх эрх, УБ, 2008
9. Хүүхдийн эрх, УБ, 200
10. Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, УБ, 2008
11. Тайван цуглах эрхийн тухайд..., УБ, 2008
12. Эрүү шүүлтийн тухай ойлголт, УБ, 2008
13. Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах үндэслэл, журам, УБ, 2008
14. Ажлын байран дахь бэлгийн дарамт гэж юу вэ, УБ, 2008
 
 
Англи хэлээр
1. Mongolia Naadam,
2. Ensuring the rights of everyone in Mongolia, 2003
3. Natoinal Human Right Сommission of Mongolia in 5 years, UB, 2006
4. Natoinal Human Right Сommission of Mongolia, 2007
5 Strategic plan 2007 – 2011, UB, 2006
 
Эмхэтгэл
 
  1. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх Үндэсний чуулган / Төрийн ордон – 2007.11.15/ , УБ, 2007 он
  2. Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодын хуралдааны тэмдэглэл, зөвлөмжүүдийн эмхэтгэл, УБ, 2004 он
  3. Эмзэг бүлгийн эрхийн талаархи Үндэсний болог олон улсын стандарт, хууль тогтоомжуудын эмхэтгэл, УБ, 2004 он

 

Амьд явах эрх

Хүний эрхийн олон улсын хэмжээ болон улс орнуудын Үндсэн хууль болон бусад эрх зүйн актаар хамгаалагдсан хүний угаас заяасан салшгүй эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний үндсэн эрх бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн баталгаажуулсан байдаг.

Цэргийн Албан Хаагчдын Хүний Эрхийн Боловсролд

Хүн бүрт угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, энх тайвны иш үндэс мөн болохыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орнууд тэртээ 60 жилийн өмнө дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Үүнээс хойш хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах явдал олон улсын эрх зүй, улс хоорондын харилцааны эрхэм чухаг үнэт зүйл болон тогтож, эдүгээ аливаа улс орны нэр хүнд, нийгмийн ардчиллын түвшинг үнэлэх гол шалгуур болжээ.

Syndicate content