Төслүүд

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төсөл

 “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТАЙЛАН БОЛОН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 
2009 оны 7 сарын 1-ний өдөр                                                                                                                   Улаанбаатар хот
I. Удиртгал
        Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, түүний нэмэлт Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай протокол”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан билээ.
       Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2008-2011 оны стратеги төлөвлөгөөнд хүн худалдаалах гэмт хэргийн асуудлыг 2008 оны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж, үүний хүрээнд Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, судалгааны чиглэлээр олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн билээ. 
       Комисс нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, түүнтэй тэмцэх ажлыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид судалгаа хийж, хүн худалдаалахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой санал, зөвлөмжийг гаргаж, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийн төслийг боловсруулсан.
      Комисс нь Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны тайлан болон хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүлэхээр 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хөхиүлэн дэмжих нь" төсөл

ОРШИЛ

       Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг бий болгохуйц эрх зүйн хэм хэмжээ төлөвшөөгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах хандлага төлөвшөөгүйгээс тэдгээр иргэдийн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байна. Төслийг хэрэгжүүлэх болсон хэрэгцээ шаардлага нь дараах зүйлүүдтэй шууд холбоотой.
         1.    Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.4.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийн 5.8-д тус тус хөгжлийн бэрхшээлтэй хүний талаархи нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар тусгасан боловч хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн үнэн бодитой мэдээлэл нийгэмд тэр бүр хүрч чадахгүй байна.

“Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төсөл

 “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төсөл нь Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хоорондын ардчилсан засаглалыг төлөвшүүлэх, ядуурлыг бууруулж хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээн дэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төсөл нь эрх зүйн үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрийг таниулан сурталчлах замаар нийгмийн ядуу, эмзэг бүлгийхний эрхээ мэдэх, хамгаалах, эдлэх чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” төслийн үйл ажиллагаа

ХЭҮК “Раул Фолерогийн анд нөхдийн холбоо” Италийн Засгийн газрын бус байгууллагын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” жижиг төслийг хэрэгжүүлсэн.

Уг төслийн зорилго нь:

  • 2006 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон батлах явдлыг дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд бусдын нэгэн адил оролцоход учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар олон нийтийн санаа бодлыг сонсох, хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлага төлөвшихөд нөлөөлөх

Syndicate content