Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХЭҮК-ын хамтын ажиллагаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой ХЭҮК 2008-2010 онд хамтран ажиллахаар тохиролцож хоёр тал хамтран ажиллах санамж бичгийг 2007 оны 12 сарын 27-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд:

  • Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зуучлагч, арбитрчдын чадавхыг дээшлүүлэх сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа, аймаг, орон нутгийг бүсчлэн 4 удаа зохион байгуулах;
  • Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагуудад ажиллах хүний эрхийн сургагч 40 багш бэлтгэх сургалт байгуулах;
  • “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдлын талаарх мэргэжлийн хяналтын үр нөлөө” сэдвээр хамтарсан судалгаа хийх;

Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомж буюу хамтын гэрээнд зааснаас дордуулсан, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай зарчмын ач холбогдолтой гэж үзсэн асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.