Хуулийн байгууллагууд болон ХЭҮК-ын хамтын ажиллагаа

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ой, Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдрийг угтан Монгол Улс дахь эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ХЭҮК хамтран Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хамтран ажиллах санамж бичгийг  3 жилийн хугацаатай байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 

Уг санамж бичгийн хүрээнд эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, жил бүр уулзалт зохион байгуулж, цаашдын чиглэлээ тодорхойлж байхаар тогтов.