Комиссоос 2010 оны 6 сарын 16-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газартай хамтран дүүргүүдийн хэв журмын байцаагч нарт “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах асуудал”, “Иргэний болон улс төрийн эрх”, “Хүний эрхэд суурилсан хандлага” зэрэг сэдвээр танилцуулга хийхийн хамт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг түгээхийн ач холбогдлын талаар харилцан ярилцсан байна.
Оролцогчид өөрийн харъяа байгууллагуудад энэ талаарх мэдээллийг түгээх, эрх эдлэгчээс гадна үүрэг хүлээгч болохыг иргэн бүрт багаас нь ойлгуулах, гэр бүлийн орчноос нийгмийн макро түвшинд хүртэл хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.