Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Европын холбоо, Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын санхүүгийн дэмлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт уулзалт- ярилцлагыг зохион байгуулав.
Уулзалт ярилцлагад төрийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад буй асуудлууд, Конвенцийг хэрэгжүүлэх арга зам ялангуяа конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний бие даасан хяналтын механизмыг бий болгох хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж гарсан саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.