Италийн АИФО төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон нийтэд эерэг хандлага төлөвшүүлэхэд мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Оюуны дархлаа төрийн бус байгууллагатай хамтран телевиз, студийн найруулагч нарт зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх” сургалтыг 2010 оны 5 дугаар сарын 1-ны өдөр Хүрэл тогоот амралтын газар зохион байгууллаа.
Сургалтад МҮОНРТ, ТВ5, Боловсрол суваг телевиз, Намуун Зэт, Преспектив, Тулга 5 студи зэрэг 13 байгууллагын 15 найруулагч хамрагдсан бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон улсын стандартуудыг ХЭҮК-ын ахлах референт Б.Батцэцэг, Алагчлал хүний эрхийн зөрчил болох талаар ХЭҮК-ын референт Б.Болорсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ хэрхэн хүний нэр төрийг хүндэтгэх талаар Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар хичээл заалаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос сургалтад оролцогчдын дунд “Алагчлалгүй амьдрал” богино хэмжээний реклам хийх уралдааныг зарлалаа.