Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд “Айвенхоу Майнз Монголиа ” Инк компаний ажилтнуудад хүний эрхийн сургалтыг 2010 оны 4 дүгээр сарын 26- 30 хооронд зохион байгууллаа.
Энэ сургалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний үе шатанд “Айвенхоу Майнз Монголиа ” Инк компаний Улаанбаатар хотод ажиллаж байгаа тус компаний 150 гаруй ажилтнууд оролцсон байна.
4 дүгээр сарын 28-ны өдрийн сургалтад тус компанид ажиллаж буй гадаад ажилтнууд оролцож сургалтыг англи хэл зохион байгууллаа. Дараагийн үе шатны сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюу толгойд ажиллаж буй ажилтнуудад ажлын байранд нь очиж зохион байгуулна.