2010 ОНЫ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
2010.01.18. Улаанбаатар хот
2010 онд Комисст хандаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүснэгтээр үзүүлбэл:
Гомдол Ирүүлсэн 218
Шийдвэрлэсэн 202
Ажиллагаанд байгаа 16
Хууль зүйн зөвлөгөө Нийт цаг 89
Нийт иргэн 149
Нутаг дэвсгэрийн харьяалал
Улаанбаатар хот 177
Хөдөө орон нутаг 41
Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн 3
Нийт гомдлоос ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас ирүүлсэн 98
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 2
Төлөөлөн нэхэмжлэл гаргасан 3
Төрлөөр нь ангилан үзвэл:
• Гомдол-208
• Хүсэлт-10
• Нутаг дэвсгэрийн харьяаллаар нь ангилан авч үзвэл:
• Улаанбаатар хот - 177
• Хөдөө орон нутаг - 41
Үүнээс 98 гомдол (45 хувь) нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлэж байгаа болон цагдан хорих төвд сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс тус тус ирүүлсэн байна.
Комисст ирсэн гомдлыг агуулгаар нь ангилвал:
• Эрүүгийн харилцаатай холбоотой гомдол:
• Хэргийн талаар ял шийтгэл зүйл анги хүндэдсэн буюу хилс хэрэгт шийтгэгдсэн тухай -92
• Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой - 6
• Байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж буй субъектын үйл ажиллагаатай холбоотой -17
• Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа хүссэн - 16
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан талаар - 7
• Хүүхдийн эрхийн холбогдолтой - 6
• Эрүүдэн шүүгдсэн талаар - 2
• Ар гэрийн дарамт, хүчирхийллийн талаар - 1
• Иргэний харилцаатай холбоотой гомдол:
• Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар - 18
• Нэр төрөө сэргээлгэх нөхөн олговор гаргуулах тухай - 7
• Өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар - 6
• Албан тушаалтны үйл ажиллагааны талаар - 15
• Чөлөөтэй зорчих эрхийн талаар - 1
• Эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн талаар - 8
• Ялгаварлан гадуурхалт - 3
• Захиргааны харилцаатай холбоотой гомдол:
• Газрын маргааны талаар - 2
• Орон байр, эд мөнгөний тусламж хүссэн - 11
Комисст биечлэн ирсэн болон утсаар 149 хүнд 89 цаг 50 минутын хууль зүйн зөвлөгөө өгч, гомдлын дагуу хөдөө орон нутагт томилолтоор 4 удаа явж, 4 гомдолд холбогдох шалгалтын ажиллагааг хийж, шийдвэрлэсэн байна.
3 ДУГААР УЛИРЛЫН ГОМДЛЫН МЭДЭЭ
2010.10.29
• Комисс 7-9 дүгээр сард шинээр 37 гомдлыг иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээн авч өмнөх сарын үлдэгдэл 1 буюу нийт 38 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн байна.
• Үүнээс 18 гомдлыг /48.6 хувь/ ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлэж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс, хөдөө орон нутгаас 3 гомдлыг тус тус ирүүлсэн байна.
• Комисс хандаж ирүүлсэн дээрх гомдолд холбогдох ажиллагаа явуулан хуулийн хүрээнд хянан үзэж шийдвэрлэснээс 34 гомдолд бичгээр хариу мэдэгдэн эрх бүхий байгууллагад шилжүүлж, 1 гомдолд амаар хариу мэдэгдэн, өөрийн хүсэлтээр татан авсан 1 гомдол, нэр хаяггүй, гомдлын шаардлага хангаагүй 2 гомдлыг тус тус хаасан байна.
• Шалгаж шийдвэрлэсэн гомдлоос 1 гомдолд хугацаа сунгасан бол хугацаа хэтрүүлсэн гомдол байхгүй байлаа.
• Тайлант хугацаанд 1 гомдолд /ажлаас үндэслэлгүй халагдан шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон ч дахин халах мэдэгдэл өгсөн асуудлаар/ зөрчил тогтоогдсон тул шаардлага хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан байна.
• Комисст биечлэн ирсэн болон утсаар 32 хүнд 25 цаг 15 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
КОМИССЫН 2010 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
2010.06.21
Комисс 2010 оны 6 дугаар сарын 21-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 94 гомдол, 8 хүсэлтийг хүлээн авснаас 86 гомдол, 8 хүсэлтийг хянан үзэж шийдвэрлэж, одоо ажиллагаанд 8 гомдлын үлдэгдэлтэй байна. Урьд оны мөн үеийнхтэй харьцуулан үзэхэд 32 буюу 45.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эрх зүйн ангилалаар үзвэл:
- Эрүүгийн харилцаатай холбоотой-70
- Иргэний харилцаатай холбоотой-12
- Захиргааны харилцаатай холбоотой-20
Төрлөөр нь ангилан үзвэл:
- Гомдол-94
- Хүсэлт-8
Нутаг дэвсгэрийн харьяаллаар нь ангилан үзвэл:
- Улаанбаатар хот- 85
- Хөдөө орон нутаг-17
Үүнээс 3 гомдлыг Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, 49 гомдлыг /48.5 хувь/ ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлэж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс тус тус ирүүлсэн байна.
Гомдол шийдвэрлэлтийн байдал:
Комисс хандаж ирүүлсэн 102 гомдол, хүсэлтэд холбогдох ажиллагаа явуулан 94 гомдлыг хуулийн хүрээнд хянан үзэж шийдвэрлэснээс 74 гомдол, хүсэлтэд бичгээр хариу мэдэгдэн эрх бүхий байгууллагад шилжүүлж, 15 гомдолд амаар хариу мэдэгдэн, 3 гомдолд дурдсан зөрчлийн арилгуулахаар зохих арга хэмжээг авч, 2 гомдол нэр хаяггүй, гомдлын шаардлага хангаагүй байсныг хаасан байна. Одоо ажиллагаанд 8 гомдлын үлдэгдэлтэй байна.
Шалгаж шийдвэрлэсэн гомдлоос хугацаа алдан хэтрүүлсэн болон хугацаа сунгасан гомдол байхгүй байлаа.
Тайлант хугацаанд 1 гомдолд /Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхаж, хувь хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн/ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэн шийдвэрлэж, 3 гомдолд /Ажлын байранд үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж, хувь хүний нэр төр, халдашгүй байх эрхэд халдсан, Хийдэд шавилан суугаа хүүхдүүдийн эрх чөлөөнд халдах, хүч хэрэглэх замаар шийтгэл хүлээлгэн, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн, Цагдан хорих хугацааг хэтрүүлэн хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг зөрчсөн/ дурдсан зөрчил тогтоогдсон тул шаардлага хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Комисс хандаж ирүүлсэн хилс хэрэгт үндэслэлгүйгээр цагдан хоригдсон тухай гомдлын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гарган, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдсан хуулийн байгууллагын хууль бус ажиллагаанаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул холбогдох ажиллагааг явуулан ажиллаж байна.
Комисст биечлэн ирсэн болон утсаар 74 хүнд 42 цагийн хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Гомдлыг агуулгаар нь ангилан авч үзэхэд:
• Хэргийн талаар ял шийтгэл зүйл анги хүндэдсэн буюу хилс хэрэгт шийтгэгдсэн
тухай-31
• Байцаан шийтгэх ажиллагааг явуулж буй субъектын үйл ажиллагаатай холбоотой-22
• Эрүүдэн шүүгдсэн талаар-5
• Өмгөөлөх эрхээр хангуулах, эрх зүйн туслалцаа хүссэн-9
• Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа тухай-4
• Албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, зүй бус харьцааны талаар-10
• Хохирол барагдуулж өгөхийг хүссэн-1
• Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар- 1
• Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар- 7
• Нэр төрөө сэргээлгэх, нөхөн олговор гаргуулах тухай-1
• Өмчлөх эрхийн асуудлаар-5
• Газрын маргааны талаар-1
• Оюуны өмчийг баталгаажуулах талаар-1
• Гадаад амьдарч байгаа Монгол иргэдийн эрхийг хамгаалах талаар-2
• Ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар- 2
тэдгээрийн хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан.
Шалгаж шийдвэрлэсэн нийт гомдлын 134 гомдолд бичгээр, 12 гомдолд амаар хариу өгсөн байна. Комисст биечлэн ирсэн болон утсаар харилцан 105 хүнд 66 цагийн хууль зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллалаа.
2009 онд
Комисс 2009 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 166 гомдол, санал хүлээн авч 153 гомдлыг шалган шийдвэрлэж, одоо ажиллагаанд 13 гомдлын үлдэгдэлтэй байна.
Эрх зүйн ангилалаар үзвэл:
- Эрүүгийн харилцаатай холбоотой 109
- Иргэний харилцаатай холбоотой 53
- Захиргааны харилцаатай холбоотой 4
Төрлөөр нь ангилан үзвэл:
- Гомдол 159
- Санал, хүсэлт 7
Нутаг дэвсгэрийн харьяаллаар нь ангилан үзвэл:
- Улаанбаатар хот 120
- Хөдөө орон нутаг 43
- Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнээс 2 гомдол
- Гадаад улсын иргэнээс ирүүлсэн хамтран ажиллах тухай 1 хүсэлт
Эдгээр гомдлын 25.9 хувь буюу 69 гомдол ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлэж байгаа хоригдол болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс ирүүлсэн байна.
Комисст ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан авч үзэхэд:
Эрүүгийн харилцаатай холбоотой гомдолд:
• Хэргийн талаар ял шийтгэл зүйл анги хүндэдсэн буюу хилс хэрэгт шийтгэгдсэн тухай 65
• Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой 4
• Байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж буй субъектын үйл ажиллагаатай холбоотой 13
• Өмгөөлөл хүссэн 10
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан талаар 1
• Хүүхдийн эрхийн холбогдолтой 5
• Эрүүдэн шүүгдсэн талаар 9
• Өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан талаар 1
• Эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалсан тухай асуудал 1
Иргэний харилцаатай холбоотой, гомдолд:
• Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар 7
• Нэр төрөө сэргээлгэх нөхөн олговор 2
• Өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар 25
• Албан тушаалтны үйл ажиллагааны талаар 2
• Сурч боловсрох, чөлөөтэй зорчих эрхийн талаар 5
• Эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн талаар 2
• Хохирол барагдуулж өгөхийг хүссэн 1
• Зохиогчийн эрхийг зөрчсөн талаар 1
• Тэтгэвэр, тэтгэмж, урамшуулалтай холбоотой асуудлаар 5
Захиргааны харилцаатай холбоотой гомдолд:
• Газрын маргааны талаар 1
• Захиргааны шийтгэл буруу оногдуулсан 1
• Захиргааны хураамжийн талаар 2
• Орон байр, эд мөнгөний тусламж хүссэн 3
Комисст ирсэн 560 хүнд 323 цагийн хууль зүйн зөвлөгөө өгч, хөдөө, орон нутагт томилолтоор 4 удаа явж 5 гомдолд холбогдох шалгалтын ажиллагаа хийж шийдвэрлэв.
2008 онд
Гомдлын агуулга:
1. Хилсээр эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон хийгээгүй хэрэгт тулгагдан таслагдаж ял шийтгүүлсэн-56
2. ЭБША-ны явцад эрх зөрчигдсөн болон хуулийн сахиулах байгууллагын ажилтнууд хуулийг буруу хэрэглэсэн-47
3. Өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтэй болон өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн-12
4. Эрүүгийн хэргийг зөв шийдвэрлүүлэх хүсэлттэй-22
5. Эрүүдэн шүүгдсэн болон бусдад зодуулсан-8
6. Хуулийн байгууллагын ажилтны ёс зүйн зөрчлийн талаар-6
7. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж бусдын батлан даалтанд гарах хүсэлттэй-10
8. Өмчлөх эрх болон ИХШХША-нд эрх зөрчигдсөн-33
9. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн-8
10. Хэвлэн нийтлүүлэх эрх зөрчигдсөн-8
11. Эмч эмнэлэгийн байгууллагын ажилтны буруутай ажиллагаанаас хохирсон-8
12. Мэргэжлийн хяналтын байцаагчийн буруутай шийдвэрээс хохирсон-1
13. Гэмт хэргийн улмаас хохирсон-8
14. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэний эрх зөрчигдсөн-4
15. “7 дугаар сарын 1”-ны тодотголтой хэрэгт холбогдон цагдан хоригдсон, нас барсан иргэдийн эрхийг хамгаалуулах хүсэлттэй-10
16. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа-4
17. Стартегын өмгөөлөл хүссэн-4
18. Тусламж хүссэн-8
19. Санал ирүүлсэн-3
20. ХЭҮК-ын тухай хуулийн гомдолд тавигдах шаардлага хангаагүй-3
Гомдлын харьяалал:
• Улаанбаатар хот-208
• Хөдөө орон нутаг-54
• Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнээс-1
Улаанбаатар хотоос ирүүлсэн гомдлын 111 (53 хувь) нь ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас, бусад хорих ангиудаас 8 байна.
Тайлангийн хугацаанд:
Эвлэрүүлэн зуучилж шийдвэрлэсэн гомдол-2
Шаардлага хүргүүлсэн-1
Зөвлөмж хүргүүлсэн-1
Зөрчигдсөн эрхийг сэргийг шаардсан -3
Нийт 346 иргэнд 218 цагийн зөвлөгөө өгч үйлчилсэн байна.