Хүний эрхийн олон улсын өдрийг угтаж Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөр

2016.12.02
15:00-17:00 "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” АХА тэмцээнийг Хууль сахиулах их сургууль, ТВ9 телевизийн дэргэдэх "Тэнхлэг” студитэй хамтран зохион явуулна.
Хаана: Хууль Сахиулахын Их Сургуулийн төв байранд
Оролцох хүмүүс: ХСИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнууд
2016.12.05
10:00-13:00 "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” Хүний эрхийн үндэсний байгууллага- иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт, хэлэлцүүлэг
Хаана: Засгийн газрын XI байрны дугуй танхимд
Оролцох хүмүүс: Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл
2016.12.06
09:00-11:00 "Дусал цус - Хүнд амьдрал бэлэглэдэг” хүний амьд явах эрхийг хангах үүднээс Комиссын хамт олон цусаа хандивлах аянд оролцоно
Хаана: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн шинэ байранд
Оролцох хүмүүс: Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл
2016.12.07
11:00-13:00 Хамтран ажиллах "Санамж бичиг” байгуулан ажиллаж буй байгууллагуудтай тайлан өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах
Хаана: Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд
Оролцох хүмүүс: ХЭҮК, ЦЕГ, ХХЕГ, ЗХЖШ, МХЕГ-ын удирдлагууд, албан тушаалтнууд
2016.12.07-09
08:30-17:30 Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг
Хаана: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав”, "Мишээл”, "Драгон” салбарт
Оролцох хүмүүс: Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
2016.12.08
09:00-17:30 "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” сэдвээр Фейсбүүк challenge өрнүүлнэ
2016.12.09
11:00-11:30 "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе”  хэвлэлийн бага хурал 
Хаана: ХЭҮК-ын 514 тоот танхимд
Оролцох хүмүүс: ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг, Гүүд Нэйборс ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд
2016.12.12
11:00-13:00 "Тогтвортой хөгжлийн зорилтууд – Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт
Хаана: Засгийн газрын 11-р байрны 2 дугаар давхарын дугуй танхимд
Оролцох хүмүүс: ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг, хамтран ажилладаг олон улсын байгууллагууд