Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 2 конвенцид нэгдэн орох асуудлаар санал хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нарт 2014 оны 2 дугаар сард албан бичиг хүргүүллээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад нэгдэн орох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гаргасан санал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар мөн хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх 1992 оны Парисын Зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь үндэсний хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх, олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад нэгдэн ороход Засгийн газрыг дэмжиж, тухайн гэрээний байгууллагууд, олон улсын хүний эрхийн тогтолцоонд үндэсний илтгэл бичихэд оролцох эрх үүрэгтэй юм.
Энэ эрх, үүргийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсанаасаа хойш хүний эрхийн голлох гэрээ конвенциудад Монгол Улс нэгдэн орох тал дээр нөлөөллийн ажил хийж, Засгийн газарт санал тавин ажиллаж ирлээ. Тухайлбал:
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм
  • Иргэний болон улс төрийн эрхийн талаарх Олон Улсын Пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц
  • Эрүүдэн шүүхийн болон бусад хэлбэрээр харгис хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгэхийн эсрэг Конвенцийн Нэмэлт протокол
  • Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц болон түүний Хүнийг хил давуулан худалдаалахыг шийтгэх тухай Нэмэлт протокол
зэрэг олон улсын баримт бичигт Монгол Улс нэгдэн орох буюу соёрхон батлах асуудлаар Монгол Улсын Засгийн Газарт санал тавьж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэсэн нөлөөллийн ажил явууллаа. Комиссын болон хамтран ажиллагч байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд тодорхой гэрээ конвенциудад Монгол Улс нэгдэн орж цаашид үндэсний хууль тогтоомжоо мөнхүү олон улсын баримт бичигт туссан хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх үүрэг хүлээгээд байна.
Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад