Комиссын гишүүний шаардлага

Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ.

Комиссын гишүүний шаардлагыг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны 7 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

Харин Комиссын гишүүний шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг. 

Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад