НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оны 1 дүгээр сарын 18-нд Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ХЭҮК-ыг төлөөлж Комиссын гишүүн Ж.Дашдорж, ХТГ-ыг төлөөлж тус газрын дарга Д.Алтай нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү бичиг нь хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, “Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах,  хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага  хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Гурван жилийн хугацаатай байгуулж буй Санамж бичгийн хүрээнд ХЭҮК, ХТГ хамтран хүний эрхийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн чиглэлээрх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулна.

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй