НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

“Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч С. Синаноглу нар 2011 оны 12 дугаар сарын 28-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байх юм. Энэхүү төсөл нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний тогтолцоог боловсронгуй болгох талаар Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хооронд байгуулсан хэлэлцээрийн нэг хэсэг юм. Төслийн зорилт нь Монгол улсын өнөөгийн хөгжлийн нөхцөлд үүсэн бий болж буй хүний эрхийн асуудлууд болон тодорхой бүлгүүдэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалж, илтгэл боловсруулах, хүний эрхийн талаар үүрэг хүлээсэн этгээдээр асуудлыг шийдүүлэх, холбогдох байгууллагуудтай бодлогын асуудлаар зөвлөлдөх болон олон нийтэд боловсрол олгохтой холбоотой Монгол Улсын ХЭҮК-ын чадавхийг сайжруулахад оршино.

Мөн 2011 онд ХЭҮК-ын чадавхид хийсэн үнэлгээ болон Хүний эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний үндсэн дээр авч буй арга хэмжээ бөгөөд тэдгээр үнэлгээний ажлаас гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад