Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2009-2010 онд Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургуулиудад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа билээ.
2010 оны 5 сарын 25-ны өдөр Нийслэлийн Багахангай дүүрэгт, дүүрэгт 5 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран, тус дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, эрх зүйн хичээл заадаг багш нарт “Эрхэд суурилсан боловсрол” сэдэвт сургалт болон хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлэн, цаашид тогтмол зохион байгуулах, тус сургалтад удирдах албан тушаалтан, иргэдийг оролцуулах саналыг гаргасан байна. Мөн орон нутгийн бага, дунд сургууль, сум, багийн түвшинд хүрч ажиллах, хүний эрхийн соёлын талаарх мэдээллийг түгээх шаардлагатай байгааг онцолсон ажээ.