Судалгааны тайланг танилцуулах уулзалт- ярилцлага боллоо
Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын АЙПЕК төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааны тайланг танилцуулах уулзалт- ярилцлага Засгийн газрын XI дүгээр байрны Дугуй танхимд боллоо.
Уулзалт ярилцлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж нээж, “Цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал”-судалгааны танилцуулгыг комиссын гишүүн П.Оюунчимэг, “Казах болон Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааны тайлангийн танилцуулгыг комиссын ахлах референт Ц.Адъяахишиг танилцуулсан байна.
Уулзалтад хүүхдийн эрх, сурч боловсрох эрх, Үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, казах, тува оюутнуудын төлөөллөөс гадна Баян-Өлгий аймгийн Боловсрол соёлын газрын дарга Ж.Мингай, Цэнгэл суманд амьдарч буй тува иргэдийг төлөөлөн А.Ариунаа, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Х.Хандаа, Мөнхөө нар оролцож үндэстний цөөнхийн өмнө тулгарч байгаа олон асуудлуудын талаар оролцогчидтой санал бодлоо хуваалцлаа.
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 319 удаа уншсан